2022 оны Зургаадугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд хоёр эрдэнэт хүний амь эрсдэж, нэг хүн бэртсэн аймшигт осол болсон.
Уг ослын шалтгааныг зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас осол гарсан хэмээн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт гаргасан.
Осол болсноос долоо хоногийн дараа хэргийн газарт очиход барилгын ажил бүрэн зогссон бөгөөд доторх хашаанд нь ч хүн холхиж харагдахгүй байлаа. Кран унах үед юу болсон талаар илүү дэлгэрэнгүй тодруулахаар тухайн үед тус барилгын замын эсрэг талаас үйл явдлыг бодитоор харсан зайрмагны худалдагч, хотхоны харуул гэх хоёр хүнээс тодруулга авсан юм.
Зайрмагны худалдагч :
- Эхлээд нэг чанга чимээ гарсан. Юу юм бол гэж бодоод тоогоогүй байж байтал үргэлжилсэн “чийхарсан” чимээ гараад байхаар нь өнгийгөөд харсан чинь наана байсан том кран унаж байсан. Яг тэр үеэр тэр өндөр хар юмнаас нь нэг ах үсрээд наана нь уначихсан. Кран унахдаа тэр хар юмийг нь эвдлээд, их дуу чимээтэй унасан. Яг тэр өдрөө цагдаа, эмнэлгийн байгууллага гэх мэт баахан машин ирсэн. Тэр өдрөөс хойш энэ барилгын хашааны хаалга нь ч онгойгоогүй хөл хөдөлгөөнгүй байна.
Хотхоны харуул :
- Би өдөртөө юу хийхэв дээ ойр хавиа ажигласан шигээ л байна шүү дээ. Унадаг кран нь явдаг кран байсан юм. Кран унадаг өдрийн өмнөх өдөр нь эд нар “Howo”-гоор шороо асгаад, тэгшлээд байгаа болтой байсан юм. Асгасан шороогоо сайн чигжиж нягтруулаагүй л юм шиг байгаа юм. Тэгэхээр өнөөх сул шороон дээр нь кран нь зогсоод хазайгаад унаж дээ л гэж бодоод байгаа. Тэгээд тэр өдрөөс хойш энэ хавь хүнгүй нам гүм л байна.
Энэ хэргийн дуулиан намжиж амжаагүй байтал мөн нэгэн барилгаас хүн унаж эндсэн гэсэн мэдээ олны эмзэглүүлсэн.
Барилгын ажил явагдаж л байгаа тохиолдолд заавал “ХАБ” буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын инженертэй байх ёстой. Үйлдвэрлэлийн осол эндэгдэл их гарч байгаа нь гүйцэтгэгч байгууллагууд зардалаа хэмнээд “ХАБ”-ын инженер гаргадаггүй, эсвэл ерөнхий инженертээ давхар хариуцуулдаг гэх мэт алдаатай шууд холбоотой.
Энэ асуудлаар үйлдвэрчний эвлэлийн хорооноос засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлдээ : .
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг ханган ажиллахгүй байгаагаас барилгын салбарт үйлдвэрлэлийн осол, үүн дундаа хүний амь үрэгдүүлсэн осол буурахгүй байна.Тухайлбал, 2020 онд 43 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэний 10, 2021 онд 21 осол гарч 6 нь хүний амь үрэгдүүлсэн осол гарсан. 2022 он гарсаар 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт техникийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас үүдэн өргөх кран унаж 2 ажилтан, барилгын өргүүр унаж 1 ажилтан амь насаа алдсан ноцтой үйлдвэрлэлийн ослууд гараад байна.
Түүнчлэн уул уурхай, эрчим хүч, хөнгөн үйлдвэр зэрэг бусад салбаруудад осол буурахгүй байгаа нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн хүрээ эрчимтэй нэмэгдэж байгааг анхаарах цаг нэгэнт үүсч цаашид нийгмийн түншүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллах нэн шаардлагатай байгааг харуулж байна.
МҮЭ-ийн холбооноос эрсдэл өндөртэй, улирлын чанартай салбаруудын ажил олгогч, асуудал хариуцсан ажилтнууд болон иргэд олон нийтийн хөдөлмөрийн авулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг бүрэн хангаж ажиллах зохион байгуулалт, мэдлэг, ур чадвар хангалттай төлөвшөөгүй, хэлбэр төдий байсаар байгааг сануулан Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудад хандан удаа дараа санал, шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй, эрдэнэт хүний амь нас үрэгдэж байгаад харамсаж байна.
Иймд Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох төрийн байгууллагуудад чиглэл өгөх, урьдчилан сэргийлэх хүрээнд дараах асуудлыг яаралтай авч хэлэлцэн холбогдох шийдвэрийг гарган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг МЭДЭГДЭЖ байна. Үүнд:
1. Барилгын тухай, хот байгуулалтын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Эрчим хүчний тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, тогтмолжуулах;
2. Баригдаж байгаа барилгын талбай бүрт барилгын ажлын чанар, техникийн аюулгүй байдалд улсын хэмжээнд нэгдсэн үзлэг, шалгалтыг зохион байгуулах;
3. Төрийн зарим хяналт шалгалтыг тодорхой хугацаанд хязгаарласан шийдвэрийг нэн яаралтай цуцлах;
4. Үйлдвэрлэлийн осол гаргасан салбарын сайд, орон нутгийн Засаг дарга, аж ахуйн, нэгж байгууллагын удирдлагуудад зохих хариуцлага тооцох;
5. Ажилчид, олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж мэдээлж байх;
6. Хөдөлмөрийн болон салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд төрийн болон олон нийтийн хосолсон үр дүнтэй хяналтын тогтолцоог улс, салбар, орон нутаг, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах;
Гэх зүйлсийг тусгасан байна.
Барилгын салбарынхан өмнөх жилүүдэд гарсан осол эндэгдлээс хангалттай сургамж аваагүй бололтой. Тэр нь ч энэ статистикаар батлагдаж байгаа юм.
Мөрөөрөө хөдөлмөрлөж яваад барилгын ослоор амиа алдагсдын ар гэрийнхний нулимс хатаж амжаагүй байна.. Бүтээн байгуулж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь зүйн хэрэг ч тэнд ажиллагсдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь хүн ёсны хувьд нэн тэргүүний үүрэг баймаар.
Бид хэдий болтол бие бие рүүгээ алдаагаа чихэж хүний амь насаар тоглох вэ? Хаа хаанаа үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, эрүүл мэнд, амь насаа сахин хамгаалах хэрэгтэй. Хэрэв бид энэ мэтээр мөрөөрөө явсан хөдөлмөр эрхлэгчдээ алдсаар байвал ажил хийхээс айсан хүмүүсийн тоо олширч ажил хийх хүн олдохгүй нь дээ.
Б.Билэгсайхан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.163.29
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах