“Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" компанитай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан.
Харин төрийн мэдэлд шилжсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарсан. Үүнтэй холбогдуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Даваагаас тодрууллаа.
-Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хоёр сул зогсож байгаа гэсэн мэдээлэл үнэн үү?
Сул зогссон юм ерөөсөө байхгүй. Ажилчдын цалин цаг тухайд нь тавигдаад явж байгаа. Цалин хугацаандаа хэвийн тавигдаж байгаа. 5,6 сард тус бүр 10%-иар, 7 сард 8%-иар нэмэгдсэн. Одоогийн байдлаар Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрхийг төрд шилжүүлж авсанаас хойш энэ хугацаанд үе шаттайгаар ажилчдын цалинг нийтдээ 30%иар нэмэгдүүлээд хэвийн олгож байна.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг концессийн гэрээгээр ажиллуулж байсан "Кью Эс Си" компани нь сүүлийн гурван жил үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийгээгүй байжээ. Парк шинэчлэл хийгдэж байгаагүй, бүрэн бус техник дээр өндөр ачаалалтай ажиллуулж байсан. Бараг "улайсчихсан" байсан гэсэн үг. Тийм учраас техникийн засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага гарсан.
Мөн үйлдвэрийн иж бүрэн засвар үйлчилгээний үеэр ээлжийн амралтаа биеэр эдлээгүй байсан үйлдвэрийн ажилчдыг нийтээр нь амрааж байгаа. Тэрнээс биш сул зогсоогүй. Завсар үйлчилгээ, ажилчдын ээлжийн амралт чинь үйлдвэрийн үйл ажиллагааны л нэг хэсэг. Цаашдаа бүрэн хүчин чадлаар жигд үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжийн аюулгүй байдал зайлшгүй шаардлагатай.
- Үйлдвэрийн үйл ажиллагаа хэзээ хэвийн болох вэ ?
Найман сарын дундаас үйлдвэрийн засвар үйлчилгээ ч, дийлэнх ажилчдын ээлжийн амралт ч дуусах юм. Тэрний дараа үйлдвэр хэвийн ажиллагаанд орно.
-Өмнө нь ингэж үйл ажиллагааг түр зогсоож засвар хийж байсан тохиолдол бий болов уу?
Хамгийн сүүлд 2014-2016 онд тэг зогсолт хийж байсан гэсэн байх аа. Эрдэнэт үйлдвэр ч гэсэн жилдээ нэг удаа үйлдвэртээ тэг зогсолт хийж шаардлагатай тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийдэг шүү дээ. Тийм засвар үйлчилгээ Төмөрлөгийн үйлдвэр дээр орхигдсон байсан учраас зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан гэсэн үг.
- "Кью Эс Си" компани Төмөрлөгийн үйлдвэр хоёр шүүхийн маргаантай байгаа. Ямар шатандаа явж байгаа вэ?
Мягмар гарагт Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Тэр нь "Кью Эс Си" компанийн нэхэмжлэлтэй шүүх хурал. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч концессийн гэрээг шалгахдаа Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиудын тодорхой заалтуудыг илэрхий зөрчсөнийг илрүүлж тэмдэглэл үйлдэж Монгол улсын засгийн газарлуу илгээсэн. Энэ нь засгийн газар концессийн гэрээг цуцлах үндэслэл болсон. "Кью Эс Си" компани нь Засгийн газрын болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргахдаа тэр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байсан. Үүнийг нь анхан шатны шүүх хүлээж аваагүй. "Кью Эс Си" компанийн зүгээс давж заалдсаны дагуу шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Д.Анударь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.134
Яг цемент хэрэгцээтэй цагаар зогсож үнэ хөөрөгдөөд бгаан бишүү
Хариулах213.87.139.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах172.104.125.74
Vildweriin xashaa eli xyli l baindaa zaswar baixgvi ee xiigeegvi ene nuxur xudlaa yarisn bn
Хариулах185.244.212.251
Шаалдаа бадмаа, үйлдвэрээ ажиллуулж чадахгүй байгаа нь үнээн. Ямар ч материалгүй болсон, засварсаад байх юм байхгүй. Кью эс си харин ч нэг ажиллуулаад байдаг байсан юм. Чадахгүй гарууд ирсэнээ өмнөх хүмүүс рүү нь бухаж байх хэрэггүйшдээ
Хариулах15.235.146.195
Ямар засвар хэн хаана хийж байгаа гэж?? Ямар ч засвар хийгээгүй л байна.
Хариулах202.126.89.30
Zugeer unenee helcheech dee, dizeliin une diildehgui baina, tesreh materialgui, hileer solih ed angia oruulj irj chadahgui baina, medleggui baahan darga nar tenderee huvaaj avilgaa beldeed suuj baina geed.
Хариулах185.177.229.232
Өөрийгөө халхын хар Даваа гээд нэрлэчихсэн, бузрын худалч шантаач баачка Хэвлэлийн төлөөлөгчийг нь хийж байгаа юм биздээ
Хариулах