Нэг километр авто зам ба МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

С.Гандэлгэр
2022/08/15

Улсын хэмжээнд бодлого боловсруулах ёстой сайд, төрийн өндөр албан тушаалтнууд аар саархан зүйлтэй ороолцолдож, жижиг хэмжээний бүтээн байгуулалтад оролцож, тууз хайчлах нь хэвийн үзэгдэл болжээ.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл өчигдөр /2022.08.14/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа нэг км авто замын ажилтай Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга нар танилцсан явдал.

Уг нь улсын Ерөнхий сайд хүн макро төвшний асуудалд анхаарлаа хандуулж, улсын хэмжээний бодлого тодорхойлж, шаардлагатай тохиолдолд томоохон бүтээн байгуулалт дээр л очдог.

Өөр улсуудын Ерөнхий сайд олон км-ийн урттай автозамын нээлтэд, хоёр орныг холбосон замын ажилтай танилцаж байхад манай Ерөнхий сайд нэг км замын ажилтай танилцаж, тамхи татсан хүнийг 50 саяар торгох ёстой хэмээн ярьж сууна.

Нөгөө талд Ерөнхий сайд онцгойлон анхаарах ёстой Улаанбаатар-Дарханы замын асуудлал 2019 оноос хойш тулгамдсаар байна. Аль 2019 оны арван нэгдүгээр сард ашиглалтад орно гэж байсан тус замын бүтээн байгуулалт одоог хүртэл үргэлжилсээр. Энэ бүх хугацаанд Дарханы зам дээр нийт 340 удаагийн зам тээврийн осол бүртгэгдэж, үүнээс 28 хүн амиа алдсан байна.

АНУ-д бол авто замын нээлтэд сайд байтугай мужийн захирагч нь ч ирдэггүй жишигтэй. Харин манай Ерөнхий сайд хийх ажилгүйдээ ийм зүйл яриад нэг км замын үйл явцтай танилцаад байна уу ? Эсвэл Ерөнхий сайдгүй л бол нэг км зам ашиглалтад орох боломжгүй болчихсон болохоор очсон байж магадгүй юм. Түүнээс гадна Хөвсгөл аймагт тавигдсан нэг км замын шав тавих үйл ажиллагаа дээр ХЗДХ-ийн сайд оролцож үг хэлсэн нь иргэдийг шүүмжлэлийг хүртэж байсан нь саяхан.

Тэгвэл бусад улсын Ерөнхий сайд ямар хэмжээний авто замын нээлтэд оролцож буй талаар танилцуулъя.

Польшийн Ерөнхий сайд 90.1 км-ийн урттай хурдны замын нээлтэд оролцож буй нь
Польшийн Ерөнхий сайд 90.1 км-ийн урттай хурдны замын нээлтэд оролцож буй нь


Камбожийн Ерөнхий сайд Хун Сен 84.74 км замын нээлтэд оролцож тууз хайчилж буй нь
Камбожийн Ерөнхий сайд Хун Сен 84.74 км замын нээлтэд оролцож тууз хайчилж буй нь
Нурсултанд 87 км зам ашиглалтад орох үеэр Казакстаны Ерөнхий сайд Аскар Мамин үг хэлж буй нь
Нурсултанд 87 км зам ашиглалтад орох үеэр Казакстаны Ерөнхий сайд Аскар Мамин үг хэлж буй нь

Угтаа бол бага хэмжээний бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд засгийн газрын гишүүд, тэр дундаа Ерөнхий сайд бус дүүрэг, хороон дарга оролцсон нь зүйтэй. Дүүрэг, хорооны засаг дарга оролцож, танилцахад болох ажил дээр засгийн газрын гишүүд нь очсоор байвал гүйцэтгэх засаглалыг улам хүчгүйдүүлсээр байна. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга асан З.Энхболд Ерөнхий сайд "нэг км засмал замтай танилцах биш 1000 км засмал замыг нээж тууз хайчлах ёстой. 1 км бол хороон даргын зиндаа хавь юм уу? 2012-2016 онд 3200 км засмал зам ашиглалтад орсон байдаг. Одоо л Дарханы 200 км дээр л би чи дээрээ тулаад ашиглалтад оруулж чадахгүй 6 дахь жилийн нүүр үзэж байна." хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Энд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазартай хамт нэг км зам дээр ажиллаж байхад тэнд Дарханы замын балгаар олон зуун хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Аар саархан зүйлд биш олон хүнийг хохироосоор байгаа Улаанбаатар-Дарханы зам дээр ажиллаж, үйл ажиллагааг нь хурдасгах тал дээр анхаарвал илүү нүдээ олсон ажил болох биз.    




Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Бүү хуц

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Хөгшин луухаан зика

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Ордны тайган хужаа хулгайч монголын нүүрсийг зөөх хужаа усан онгоц чинь хаана байгаа вэ??????хаха энхболд хужаа зулбасга зика

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Хулгайч хунхууз з.энхболд дут

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Зика хулгайчаа монголын нүүрсийг зөөх хужаа усан онгоцууд чинь хаана байгаа вэ? Хахаха

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Одтой биш л дээ ордны тайган хужаа хулгайч зика,

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Энхболд хөгшин луухаан

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Лут хулгайч зика

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Лут агуу хулгайч юмаа.уснаас хуурай гардаг...

    Хариулах
  • 202.55.188.121
    21 цагийн өмнө

    Зиак одтой өмхий хужаа хөгшин тайган ,хүний тал хагас хунхууз гээс л хэлж байгаа болхоос үнэн л дээ..З.ЭНКҮЛД зулбасга чи лут....

    Хариулах
  • 43.228.130.39
    2022/08/16

    Бөх хүн богино ухаантай гэж үнэн ажээ. LRT гэдэг метроны ажил 5 сарын 15 эхэлнэ гэж хошгоруулж видео кино үзүүлж попорсон одоо ганц км замаа дуусаагүй байхад нь л шоудах юм. Йим тэнэг даргатай хот хөгжих үү

    Хариулах
  • 64.119.24.105
    2022/08/16

    бид нар ч бас хяналт тавих ёстой л доо.хөндлөнгөөс дүрс бичлэг харангуутаа чавганцдаад байх хэрэггүй.эр хүн шиг байцгаая л даа.ганц км замч гэсэн гайгүй тавигдаглдаа

    Хариулах
  • 213.87.150.211
    2022/08/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.38
    2022/08/16

    Сайхан поп хүн юмаа,тамхи татвал 50 саяр торгоно гэнэ үүү,эрүүл үү иим ойворгон баыж болох уу кккк ккк,эрүүл юм уу өвчтэй юм ууу,иим байхад улс яаж хөгжих вэ дээ

    Хариулах
  • 192.82.68.251
    2022/08/16

    Хошногоныхоо баасаа арчиж сураагүй ямарч мэдлэггүй боловсролгүй ийм булай нусгай е.сайд гэж яаж байх вэ.найдваргүй тэр ярьж хэлж байгаагээ.ман тарах хэрэгтэй.чадваргүй тэнэгээ элэг барьж ажил хийхгүй байна.өөриинх нь намын гишүүн дарга нар нь

    Хариулах
  • 66.181.160.126
    2022/08/15

    Шалихгүй хүн гэдгээ харуулчих юмдаа!!!

    Хариулах
  • 202.126.89.41
    2022/08/15

    6 sariin suuleer huchiltaa avsan ajildaa yvahdaa bainga hajuugaar ni ongordog. Huchilt avsnaas hoish naadam hurtel yu ch hiigeegui. Naadmiin daraa 2-3 doloo honog barag ajil hiigeegui. Ugtaa ene durdsan 3 doloo honogt ajil hiisen bol 7 sardaa neeh bsan bhdaa. Asuudal bdag bhoo mongoo zasag ogdog ogdoggui geed

    Хариулах
  • 43.228.130.39
    2022/08/15

    Ганц кмын ажил бүтэн 2 жил болж байгаа бөгөөд одоо дуусах яагаа ч үгүй явган зам гэрэлтүүлэг огт хийгдээгүй байхад ажил дуусч бхйгаа гэж худал ярих юм.Очоод үзээрээ бүх ажил зуун задгай энэ жил лав дуусахгүй.

    Хариулах