Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүс нийтийн эдэлбэр газрын шарилжийг цэвэрлэж байна

2022/09/05

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудын ялыг зорилгод нийцүүлж, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн ажлуудыг хийлгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гаргажээ. 

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар нийтэд тустай ял эдлэж буй хүмүүс аймаг, нийслэл дэх нийтийн хэрэгцээний газрын шарилжийг энэ сарын 24-ний өдрөөс нэг сарын хугацаатай цэвэрлэж эхэлсэн байна.

Ингэхдээ ял эдэлж буй хүмүүсийн эрүүл мэндийг эрсдүүлэхээс сэргийлж ажлын бээлий, амны хаалт зэрэг хамгаалалтын хэрэгслээр хангаж байгаа аж. Түүнчлэн арга хэмжээний хүрээнд ял эдэлж буй хүмүүст хуулийн зөвлөгөө, мэдээлэл мөн өгч байгаа ажээ.

 
Ташрамд, хөл газрын ургамал буюу шарилжны харшлаар манай улсад насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь өвчилсөн гэсэн статистик бий. Нийтийн эдэлбэр газар дахь шарилжийг тухайн орон нутгийн тохижилт, үйлчилгээний газар хариуцан цэвэрлэх үүрэгтэй боловч боловсон хүчин, төсвийн асуудлаас үүдээд дорвитой үр дүн гаргадаггүй аж.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.213
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.69
    2022/09/05

    Arhichin horoolol.ger bairaar duuren bn.Ed nar ajilgui arhi uuh gj eglee ert bairni buland buugneed zogsdog.Horoon8 tsagdaa nar bol nudee aniad yvaad engerdeg.Ed nariig barivchilj zalhatal n ajil hiilgemeer bn.Irged iim sanaltai bga.Ene hotod chin hh.tseverleh ajil mun ch ih bn

    Хариулах