Орон нутгийн жолооч нараас км тутамд 45 төгрөгийн төлбөр авна

2022/09/06

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байгаа буюу улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг үлдээж буй. Энэ хүрээнд 36 цогц ажил хэрэгжүүлж байгаагийн нэг чухал ажил нь улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгож байна. Ингэснээр түгжрэлийг бууруулах эдийн засгийн хөшүүрэг ашиглах олон боломж гарч ирж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцууллаа. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж, тагжуулах ажлыг 2023 оны нэгдүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусгахын зэрэгцээ зам тээврийн ухаалаг системийг хийх ажил ид хийгдэж байгаа аж. 

Үүний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцсон километр тутамд нийслэлд бүртгэлтэй автомашин 15 төгрөг, орон нутгийн автомашин 45 төгрөг төлдөг байх зохицуулалтыг Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. 

Улаанбаатар хотын 1,300 орчим км замын 85% ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд жил бүр нөхөөс тавьж, засвар хийдэг. Замын сангийн хөрөнгө зам ашиглалтын төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамаараад жижиг машин 20,000, том машин 40,000 төгрөг төлдөг. Энэ суурь үнийг хэвээр хадгална.

Харин ухаалаг системийг ашиглаад уулзвар болгон дээр автомашины нэвтрэлтийг хянах замаар км тутамд 15 төгрөг, орон нутгийн машин гурав дахин өндөр буюу 45 төгрөг төлөх төсөл боловсруулсан. Улаанбаатарын зам дээр зорчиж буй нийт машины 18% нь хөдөө орон нутгийн машин. Үүнээс гадна нийслэл рүү орж ирэхэд авдаг 1,500 төгрөгийн суурь үнэ хэвээр байна” хэмээн Ч.Батзориг хэллээ.

Улаанбаатар хотын иргэд жилд дунджаар 11,000 км орчим явдаг гэсэн тооцоололтой аж. Харин нийслэлд ойр орон нутгийн машинууд амралтын өдрүүдэд хотод таксинд явах тохиолдол нэлээд байгааг хэллээ. 

Иймд түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд орон нутгийн автомашинуудыг Улаанбаатар хот руу орохдоо машинаа үлдээх нөхцөлийг хангах үүднээс их багтаамжийн зогсоолуудыг барьж байгаа ба 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Засгийн газарт оруулж байгаа аж. Ингэснээр хөдөө орон нутгаас таван буюу чиглэлээс ирж байгаа дөрвөн хэсэг газарт орон нутгийн машиныг үнэгүй тавиад хот руу орох боломжийг бүрдүүлсэн том зогсоол хийж, тэр чиглэлд богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөжээ. 

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй болсноор төлбөр тооцоо бүгд цахимаар хийгдэх нь. Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд орон нутгийн автомашинуудыг тагжуулж амжихгүй бол Улаанбаатарт нэвтрүүлэхгүй байх саналыг Үндэсний хороонд өргөн барих гэж байгааг хэллээ.

 



Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2022/09/07

    зөв одоо хотын амьдралын хэв маягаар амьдрах цаг нь болсон харин ч ойртож байна

    Хариулах
    • 66.181.160.62
      2022/09/07

      Зөв гэж .аажийн

  • 43.228.129.91
    2022/09/07

    Зөв шүү

    Хариулах
  • 213.87.128.77
    2022/09/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.19.105
    2022/09/07

    Улс төрд бөхчүүд хэрэггүй тэд хэзээч улс төрч болж чадахгүй ард түмэн ч харлаа төр засагч мэдэрч байгаа байхдаа

    Хариулах
  • 202.21.108.202
    2022/09/06

    Ингэж байхаар бөхийн яам байгуулаад тэр хүрээндээ жаал сэвэхийму?

    Хариулах
  • 192.82.74.239
    2022/09/06

    Хөдөөний машинуудыг хотын цагдаа нар явуулдаггүй байнгын торгодог шүү дээ

    Хариулах
  • 192.82.74.239
    2022/09/06

    Хотынхон хөдөө явахдаа км тутамдаа 100 төгрөг төл

    Хариулах
  • 66.181.161.116
    2022/09/06

    Юу хуцаад байнаа

    Хариулах
  • 202.9.40.168
    2022/09/06

    Ulsiin buh mungiig suuliin jiluuded idej uuj tansaglaad.odoo ard tumnees nuh.suv bugdiig negjeed alham turgono.tatna gh uom Arai 2.Nymbaatar tatvariin meregjilten bbal boloh uomuu

    Хариулах
  • 66.181.160.20
    2022/09/06

    Хэдэн тэрбум төсөвлөж байж нэмээд аваад байдаг шасс. Дээрээс нь бодож олсон зүйлүүд нь мийм грүппээс харсан юм уу хаашэйн хахах. Татлаа. За яаж ч бодсон бөх дахиж сонгов доо! Бахархал,Эрдэм 2оо ялгаж салгана шүү нөхөд өө

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/09/06

    Амьдрал хэцүү байна шүү

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/09/06

    Ард иргэд ээ яаж шулах вэ гэдэг

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/09/06

    Арай бишээ

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/09/06

    Дарга нар машин унахгүй гэвэл болж бна

    Хариулах
  • 202.21.109.57
    2022/09/06

    Ямар хүлцэнгүй юм бэ монголчууд

    Хариулах
  • 66.181.160.124
    2022/09/06

    Хотын хаягтай хотод амьдарч байгаа унаган иргэд болохгүй ээ. Орон нутгаас бол зөв өө. Орон нутгийнхан адилхан орон нутагтаа дайран өнгөрхөд нь авна биз ! Орон нутгийн машин бараг явахгүй болоод номерын хязгаартай. тэгш сондгойгоороо явахад хотын түгжрэл бол гайгүй болчихно оо! Зэрэгцээд гүүр, гарц зогсоолуудаа шийднэ гэж гараашуудаа буулгана биз. Замаа судална биз!

    Хариулах
    • 43.228.129.91
      2022/09/07

      Санал нийлж байна

    • 66.181.160.20
      2022/09/06

      Улаанбаатар тусдаа улс бол... наанаа заваар...

    • 66.181.160.20
      2022/09/06

      Тэгвэл хэдэн хэсэг тусгаар тогтноё. Дорнод бол илүү явчихнооо моёэ... 21хэсэг салцгаая. Эсвэл Улаанбаатар сал...

  • 202.55.188.110
    2022/09/06

    Km ухраана

    Хариулах
  • 202.126.88.92
    2022/09/06

    Татвар төлсөн тул хотын машинаас төлбөр авах хэрэггүй. Орон нутагын машинаас төлбөр нэмэгдүүлж авах нь зөв. Учир нь хотын замыг ашиглаж татвар хотод төлдөггүй. Хотын машин хөдөө явахад төлбөр авах эсэхээ орон нутаг нь шийднэ биз. Татвар төлдөггүй зам ашилаж байгаа тул ойлгох хэрэгтэй.

    Хариулах
    • 43.228.129.91
      2022/09/07

      Санал нийлж байна

    • 66.181.160.20
      2022/09/06

      Анхнаасаа хуулиндаа бүхнээ тусгах хэрэгтэй бсаншд. Одоо ингэж нянбатор царайлж байхаар

    • 66.181.160.20
      2022/09/06

      Харин тэгээд тус тусдаа аж төръе. 21хэсэг салъя. Эсвэл Улаанбаатар сал тусдаа улс бол...