НИТХ хуралдаж нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтыг шинэчлэн батлана

2022/09/07

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар 

  1. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга
  3. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай
  4. Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  5. Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай
  6. Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай
  7. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
  8. Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх нь хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй болохыг НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.35
    2022/09/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах