“Тогтвортой хөгжлийн зорилтууд” нээлттэй өдөрлөгт НЭМГ оролцлоо

2022/09/10

Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн зорилтууд” нээлттэй өдөрлөгт НЭМГ-аас жил бүр зохион байгуулдаг “Сайн туршлага” арга хэмжээний 2021 оны онцлох төсөл болох Хан-Уул Нэгдсэн эмнэлгийн цахим эмчилгээний “Телемедицин”, Баянзүрх Эрүүл мэндийн төв “Гэр бүлийн сэтгэл зүйн зурган оношилгоо”, Сүбаатар Эрүүл мэндийн төвийн “Сонсголгүй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах нь” төслүүдээ танилцуулж оролцсон бөгөөд 400 гаруй иргэдэд дотрын болон шүдний үзлэг, эмэгтэйчүүдийн зөвлөгөө, сэтгэлзүйн оношилгоо, хүүхдийн сэргээн засах үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.

Мөн энэ үеэр НЭМГ-ын бодлого, үйл ажиллагаатай Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд М.П.Синх танилцсан бөгөөд цаашид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэдэд үзлэг зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан харьяа байгууллагууд, албан хаагчдадаа баярлалаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна