Эрээн хот эрсдэлтэй гурван бүсээс бусад газрынхаа хөл хориог цуцлав

2022/09/13

Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд,  2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй 3 бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх, өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах, хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.92
    2022/09/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах