АН-ын дотоод хуваагдал, тэмцэл эхэндээ хоёр хүний дунд өрнөж байсан ч саяхнаас хүрээгээ тэлж АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг оролдох болов.
Уг нь үндэсний хэмжээний, төрийн эрх барьж үзсэн томоохон нам хэдий ч 2017 оноос хойш ялагдаж болох бүх сонгуульд ялагдсан. Улмаар хуваагдал тэмцлээсээ болоод дарга удирдлагууд нь аар саархан зүйлтэй орооцолдож, тогооны хэрүүлээсээ хэтрэхгүй өдийг хүрсэн юм. Ер нь "Дуусашгүй шуналтай" ах нараасаа салж чадахгүй бол АН толгой өндийхгүй гэх хүн ч олон байна. Өрсөлдөгч МАН нь шинэчлэгдэж 80-аад оны Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдтэй болсон байхад АН-ын хуваагдсан хоёр талд 60-аад оны төлөөлөл дарга "сэтэр" зүүж байгааг үүнээс харж болно.
Зайгаа тавьж өгдөггүй "хууль ёсны дарга" хэмээн өөрийгөө тодотгодог С.Эрдэнэ өөрийн сонгосон С.Тулгатыг ч, өрөөлийн сонгосон О.Цогтгэрэл, Х.Баттулгыг ч хүлээн зөвшөөрөлгүй, зайгаа тавьж өгөөгүй нь ямар нэг санаархал байж болохыг илтгэнэ.
М.Тулгат: С.Эрдэнэ намын даргад хамгийн сүүлд бүртгэгдсэн гэдэг давуу талаа ашиглаад зууралдаад байна
Энэ талаар өөрийнх нь талаас сонгогдсон М.Тулгат "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа
"2020 оны УИХ-ын сонгуулиар дүрмээрээ хариуцлага хүлээж огцорсон. С.Эрдэнэ дарга намын дүрэм доторх зөрчилтэй байдлыг ашиглаад, мөн намын даргаар хамгийн сүүлд бүртгэгдсэн гэдэг давуу талаа ашиглаад зууралдаад байгаа нь дүрмийн явж байгаа зүйлийг дүрмийн бус болгочхоод байна. Намын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар байгаа цагт АН-ын дэмжээд хүрээлж байх ёстой хүмүүс, залуучууд цэрвээд байна. Байгаа хэд нь хэд гурван талд учраа олохгүй байна" гэсэн юм.
С.Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж оролцох сонирхолтой
Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр С.Эрдэнэ 2024 оны сонгуульд намаа удирдаж оролцох, ҮХНӨ-г шахаж байгаад намын жагсаалтаар гишүүн суух аль эсхүл нөгөө талтайгаа тохиролцож намын томоохон албан тушаалуудыг өөрийн талд авах сонирхолтой байгаа гэлээ.
Аль ч замаар явсан хоёр салсан тал 2024 оны сонгуульд нэгдэх учиртай. Үнэт зүйл үзэл баримтлал дээрээ биш юмаа гэхэд эрх ашиг дээрээ нэгдэх нь ойлгомжтой. Харин хэзээ, яаж, хэн нь илүү байр суурьтай байх нь чухал. ҮХНӨ яригдсаар 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө батлагдана гэж үзвэл сонгуулийн пропорционал тогтолцооны ачаар С.Эрдэнэ шууд сонгогдоно. Хоёр тал тохирсон тохиолдолд Х.Баттулга ч гишүүн болох боломжтой.
Аль аль нь барьцаа ахиулах сонирхолтой байгаа ч С.Эрдэнэ энэ удаад бүтцийн байгууллагууд руугаа гар хүрэх болов. Тодруулбал С.Эрдэнэ Ардчилсан ахмадын холбоо болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын бүтэц, удирдлага, гишүүдийг өөрчилж, өөрийн хүмүүсээ тавих болсон.
Ардчилсан ахмадын холбооны чуулганыг 8-р сарын 14-нд
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулганыг 8-р сарын 21-нд тус тус зохион байгуулсан.
Энэ талаар Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ш.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа:
С.Эрдэнэ дур зоргоороо авирлаж байна
Тэрбээр "С.Эрдэнийг дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан учраас шүүхэд өгсөн байгаа. АЗХ, АЭХ, ААХ бүгд дүрэмтэй байгууллага. Тэр дүрэм нь намын дүрэмд нийцүүлж гарсан байдаг. Тэр дүрмийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой. С.Эрдэнийн зарласан хурал бол зүгээр л дур зоргоороо авирласан үйлдэл. Тийм учраас шүүхэд өгсөн байгаа.
Тухайн хуралд нь оролцож үг хэлэх гэсэн ч намайг оруулаагүй. Тухайн хуралд бол манай намын зарим ахмадууд маань очсон байна лээ. Мөнгө өгье, замын зардлыг чинь даая, шагнал өгье гэхээр аймаг сум болгоноос оролцох нэг нэг ахмад олдож л таараа шүү дээ. Дүрмийн бус чуулган учраас хууль бус. Манай ААХ 10 сарын 01-нд албан ёсны чуулган хийх товтой байгаа." гэлээ.
Уг нь АН-ын бүтцийн байгууллагууд нь бүгд дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу дарга, тэргүүнээ сонгодог. С.Эрдэнийг хоёр жил гаруйн хугацаанд аль нэг талд оролгүй эв нэгдлийг баримталсан байгууллагууддаа гар хүрч өөрийн хүнийг тавих, цаашлаад тохирооны барьцаа ахиулж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох зэрэг хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьсаар байгаад гишүүд төдийгүй удирдлагууд нь ч дургүйцэж байгаа аж.
Тэгвэл ирэх долоо хоногт АН-ын дэргэдэг Ардчилсан залуучуудын холбооны чуулганыг зарлаж хуралдуулах тов зарлажээ. Үүнтэй холбогдуулан АЗХ-ноос мэдэгдэл гаргаж, “2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбооны чуулган нэртэй дүрмийн бус арга хэмжээ зохион байгуулах гэж буй С.Эрдэнийн "балмад" ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг энэхүү шаардлагаар дамжуулан мэдэгдэж байна. Арчаагүй үйлдлүүдээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна” хэмээсэн.
С.Эрдэнэ АЗХ-г 200 сая төгрөгөөр зарах уу ?
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АЗХ-г 200 сая төгрөгөөр зарах сонирхолтой байгаа ч АЗХ-ын Ерөнхийлөгч болох зоригтой эрхэм олдохгүй байгаа гэнэ. Албан ёсны АЗХ нь эсэргүүцсээр байхад С.Эрдэнэ АЗХ-ны чуулган хийвэл "гал дээр тос" гэдэг шиг чимээгүй сууж байсан залуучуудаа дайснаа болгох нь ээ ?
С.Эрдэнэ энэ мэт "балмад" үйлдлээрээ хууль, дүрмийг уландаа гишгэж, үндэсний томоохон намд "эзэн сууж" өөрийн хүслээ гүйцэлдүүлхээр алхам алхмаар урагшилсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.92
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах150.129.142.237
С. ЭРДЭНЭ гэгчээс АН салж чадахгүй юм уу?
Хариулах