“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалт өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүсчилсэн хөгжлийн бодлого, нийслэлийн эрх зүйн байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд та бид, төдийгүй Улаанбаатар хотын үе, үеийн удирдлага нийслэл хотын хөгжлийн бодлогыг бие даасан байдлаар тодорхойлж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн төв цэг хэмээн үзэж ирсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаар Хот, хөдөөгийн хөгжлийн учир шалтгаан хийгээд учир зүйг хамтад нь тодорхойлж, төвлөрлийг сааруулах, хөгжлийг түгээх, үлгэрлэн манлайлах шаардлага урган гарч байна.
Энэ нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо бүрэн дүүрэн хангагдаж, эрх тэгш хөгжин дэвшихийн суурь үндэс бөгөөд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг Улаанбаатар хотын хурдацтай хөгжлийн зорилттой хослуулан хамтран хэрэгжүүлэх нь бид бүхний нэн шинэ үүрэг хариуцлага юм.
Үүний тулд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутаг дахь газар өмчлөлийг идэвхжүүлэх, худалдаа логистикийн төвүүдийг байгуулж, амжилттай ажиллуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье" гэлээ.
Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлын тухайд "УИХ-аас 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх боломж бүрдсэн.
Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын тойргийг тэлж, төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох нь хотын сэргэлтийн бодлогын нэн чухал зорилт юм. Хөшигийн хөндийд цогцлоох шинэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн нь уг зорилтыг хэрэгжүүлэх санаачилгыг бодит ажил хэрэг болгож, гараанаас гаргасан түүхэн үйл хэрэг боллоо" хэмээв.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.194.4
Хөдөө шилжин суурьших иргэдэд хүн бүрд 5 сая төгрөгний тусламж өгөөд гаргах хэрэгтэй машиных нь номерийн хөдөөнийх болгоод явуулах хэрэгтэй
Хариулах213.87.157.92
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах139.5.218.55
ehleed oron nutag teeveriin zam heviin bolgoh heregtei tend uildverlel baiguulsanii daraa uildveriin baraag hen avah yum tegeed ajil bairtai baraagaa hurdan shuurhai avah humuus huregvel asuudal baga sh
Хариулах66.181.160.87
Маш зөв бодлого ш дээ хөдөө шилжиж байгаа гэр бүлд мал хуй энээ тэрээ юм өгөөд гаргаачээ хийх юмтай хариулах малтай бол наадуулчинь буцаад л ихэх нь гараад явна ш дээ хоосон хөөгөөд явахгүй ш дээ нээх хотоджсон улсууд хөдөөнөөс ирсэн төрийн албан хаагчидаа бас ямар нэгэн юм амлаад гаргаа
Хариулах59.153.112.144
Ene sumyag yagad bailgaad baidag ym bee ymar ylzarsan avilgad idegdsen tur gdeg ni haragdaj bna iim chadvargvi hulduu hvneer ulsiihaa tal ni amidardag hotoo udirduulaad suuj bdag neeree vnen archaagvi ard tvmen ymdaa
Хариулах66.181.160.41
Түгжрэл чинь жолооны буруу, зөвд ямарч хамаагүй шүү дээ! Импортын хуучин машин авхад өгдөг бүх зээлийг түр зогсоо! Бусад асуудлаа шийд!
Хариулах66.181.160.41
Сумъяабазар бол үнэхээр чадахгүй юм байна шүү. Юу үнэн энэ үнэн. Одоо Болиулаа!
Хариулах66.181.160.41
5 шар хавьд Офицеруудын ордон хавьд хойшоо, урагшаа явсан замын уулзварууд замууд гаргаач ээ!
Хариулах202.9.40.58
Түгжрэл Тэгш сондгой , зөв буруу хурдны хүрдэнд байгаа юм биш. Иймзүйл ярихаас цаашгүы Сумьяабазараас харах зүйл байхгүй. Метротой болж байж асуудлыг шийднэ. Өөр гарч байхгүй.
Хариулах66.181.160.18
Бүх орон сууц бүх байгуулагийн төлбөрэй төлбөргүй хайс хашаануудийг буулгаж байж түгжрэл буурна
Хариулах