Дархан-Уул аймагт гэр шатаж хоёр хүүхэд түймэрт өртөн амиа алджээ

2022/09/14

Өнөөдөр /2022.09.14/ 02:41 цагт Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан. Цогцсыг 03:43 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.58
    2022/09/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/09/15

    Шөнийн цагаар үр хүүхдүүдээ хаячихаад хаагуур явдаг бна. Арайч дээ залуус минь

    Хариулах
  • 103.57.94.214
    2022/09/14

    үр хүүхдээ хаяад тэнэгүүд хаана явсан вэ

    Хариулах
  • 202.9.47.1
    2022/09/14

    Сүүлийн үед орк эцэг эхчүүд хүүхдүүдээ санаатай алж байна.

    Хариулах