Авлига хээл хахууль, ёс бус үйлдлээрээ олны дургүйцлийг хүргэсэн Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирл Ж.Соронзонг халах сайдын тушаал гарсан.
Түүний ажлыг хүлээлцүүлэхээр БШУЯ-ны мэргэжилтнүүд тус сургууль дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл өчигдөр оройноос эхлэн цацагдсан. Тэгвэл Ж.Соронзонгийн оронд Сангийн сайд асан Б.Болорыг түр томилохоор болсон байна.
Захирал Ж. Соронзонг халах шийдвэрийг гаргахад БШУЯ-ны гадна тус сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүд очиж жагсан захирлыг үлдээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд амжсан.
Тэр ч бүү хэл удалгүй Оросын элчингээс "Сургуулийн дүрэмд зөвхөн Монгол Улсын БШУЯ-ыг яамны томилох эрхийн тухай заалт бий боловч захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай огт дурдаагүй. Хууль зүйн шинжлэх ухаанд нэг эрх нь автоматаар нөгөө эрхийг бий болгох албагүй" гэх мэдээллийг гаргасан.
Боловсролын сайд Л.Энх-амгалан "Улаан бал" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Оросын элчингээс гаргасан мэдэгдэл нь Боловсролын сайдын бүрэн эрхэд халдсан увайгүй, будүүлэг үйлдэл. Мөн Ж.Соронзон нөхөр Н.Лүндэндоржийн хамт Боловсролын яаман дээр ирж Оросын талын шийдвэрийг хүлээж байна. Орос тал шийдвэрээ гаргатал захирлын суудлаа өгөхгүй гэж хэлсэн байна лээ" гэснийг онцлон хэлсэн юм.
Тэгвэл одоо түүний оронд Орос гуравдугаар сургуулийн захирлаар Сангийн сайд асан Б. Болорыг томилсон учир Ж.Соронзонгийн асуудал эцэслэгдсэн гэж ойлгож болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.228
Said baisan Hyn - Surguuliin Zahiral boloo ... ....
Хариулах202.21.108.206
odoo dund surguuli udirdah zuvlultei baij bolohuu
Хариулах150.129.140.102
БОЛОР Ч ДЭЭ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ НӨХӨР ДӨӨ
Хариулах213.87.150.58
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах