Өнөөдөр Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын холбоо С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ.
Ардчилсан Залуучуудын холбоо: " С.Эрдэнийн энэ сарын 19-нд зарласан хуралд АЗХ оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Холбооны 30 нэгжээс энэ талаар мэдэгдсэн. Тодруулбал 21 аймгийн 9 дүүргийн АЗХ-оос ямар нэгэн төлөөлөл ирэхгүй. С.Эрдэнэ болон түүний дагалдагчид АН-ыг хувааж, үнэгүйдүүлэн Монголын Ардчиллыг устгахаар эрх баригчидтай гар нийлэн улайран зүтгэж байна. Тэд 21 аймгийн АН-ын дарга нарыг сольж, 2 нам болгочихоод байна. Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд 8 аймагт ялалт байгуулсан. Гэтэл тэдгээр аймгуудын дарга нарыг сольчихоод байна. Энэ бол С.Эрдэнэ АН-ыг устгах үйл ажиллагааг улайран хийж байна. Бид хэзээ ч үүнийг дуугай сууж өнгөрүүлж чадахгүй.
С.Эрдэнэ МАН-тай ял наймаалцдаг гэдэг. Тиймээс АЗХ-оос УЕПГ, АТГ-т хүсэлт хүргүүлж байна. Тухайлбал С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, хэдэн хэрэг байгаа эсэх, хаагдсан болон шалгагдаж буй хэдэн хэрэг байгаа эсэх, ямар шатан дээрээ явж байгаа эсэхийг тодруулахаар хүсэлтээ явуулсан.
С.Эрдэнэ 200 сая төгрөгөөр АЗХ-г худалдах гэж байна. Ардчилсан Залуучуудын холбооны тамгыг гээсэн хэмээн зарлуулаад дахин аваад 200 сая төгрөгөөр зарах гээд байна. Бид бол албан ёсны тамгатай холбоо. 2019 оноос хойш 4 жил хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн" гэв.
Мөн шаардлага хүргүүлэхээр ирэх үед намын байр цоожтой байсан бөгөөд залуучууд гаднах тугаа буулгаж, хаалгыг нь эвдэн хүч хэрэглэн орсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.161.30
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах