Ням гарагт 19 томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй


Энэ сарын 25-ны өдөр автомашингүй өдөр тохионо. Энэ өдөр томоохон худалдааны захууд ажлахгүй гэх мэдээллийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөлч Н.Сугар:  "Есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр 19 томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх зах, дэлгүүр ажиллахгүй.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг автомашинаас татгалзаж, явган алхахад таатай орчныг бүрдүүлэх зорилгыг баримталж буй. 

Тухайлбал 2022 онд Бага тойруугийн 13 байршилд явган хүний замыг шинэчилсэн, хашаа, хайсуудыг буулгаж оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Эдгээр ажлуудыг автомашингүй өдөрт оролцож буй иргэд анзаарч хараарай. Хийгдсэн ажлууд нь иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлж чадсан эсэхэд санал шүүмжлэлээ чөлөөтэй хэлэхийг хүсэж байна" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.239
    2022/09/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.224
    2022/09/22

    Тэнэг зүилээ болиооч Неткапитал банк бус луивар хүүгээ зогсоо

    Хариулах