Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх боломжтой


Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Тухайлбал

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
  • Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
  • Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
  • Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг иргэн та дараах системээс авах боломжтой юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn болон e-mongolia аппликэйшн (Үйлчилгээнүүд - Нийгмийн хамгаалал Даатгал)

Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликэйшн



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.139
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.23.245
    2022/09/23

    Цахим системийн нууцлал хэр юм бэ? РД аар нь ороод хүн бүр үзэж болдог байж болмооргүй байна. Тусгай зөвшөөрөл гэх мэт янз бүрийн материалд мөн иргэний үнэмлэх авсан хүн бүр үзээд байдаг нь хэцүү юм байна бүдүүлэг энэ чинь хүний эрх хувийн асуудал шүү дээ.

    Хариулах