2023 онд нэг их наяд төгрөг хэмнэнэ


Засгийн газрын хуруладаанаар ирэх оны төсвийг танилцууллаа. 2023 оны төсвийн төсөөлөлд орлогыг 18,7 их наяд, зарлагыг 20,4 их наяд, алдагдлыг 1,5 их наяд байхаар тусгажээ.

Ирэх оны төсвийн арга хэмжээ: 

  • Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан,
  • Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлнэ,
  • Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна. Гэхдээ үүнд уул уурхайн салбар хамаарахгүй,
  • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж татварыг тэглэнэ,
  • Мэдээллийн технологийн компаниудын гадаад руу шилжүүлж буй гүйлгээний суутган татварыг таван хувиар бууруулна,
  • Төрийн албан хаагчдын цалингийн системийг шинэчилнэ. Одоогоор 165 төрлийн цалингийн ялгаатай ангилал байна. Үүнийг цэгцэлнэ. Мөн ажилласан жилийн нэмэгдлийг шинэчилж, жил тутамд нэг хувийн нэмэгдэлтэй болгоно,
  • Шинэ автобусыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө,
  • Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна. Тухайлбал, 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулна,
  • Уул уурхайн компаниудаас орон нутагт өгдөг хандив тусламж өгдөг нь тодорхойгүй байж ирсэн. Тухайлбал, зургаан аймагт 75.5 тэрбум төгрөгийг өгсөн байгаа. Гэтэл энэ мөнгө хэрхсэн нь тодорхойгүй, ил тод бус байгаа. Иймээс тухайн орон нутагт хандив өгөхөөр бол зөвхөн орон нутгийн хөгжлийн санд өгч, ИТХ хяналт тавьдаг болгоно.

No description available.

Ирэх оны төсвөөс 318 тэрбум төгрөгийг автобус парк шинэчлэлд зарцуулна. 21,7 тэрбумыг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулна. Улмаар шинэ автобусыг гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Нийтийн тээврээр ажилчид нь зорчиж буй ААН-ийг татвараас чөлөөлнө. 

No description available.

2023 оны төсвийн нэгдсэн үзүүлэлт




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.188
    2022/09/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.2
    2022/09/28

    Алдагдал 1,5 их наяд буюу төгрөгийн ханш уналт, ЭЗ-ийн хямрал, ядуурал, ажилгүйдэл улам ихсэнэ л гэсэн үг. Хөгжинө гэж худлаа юм байна гэсэн үг. Энэ 1,5 их наяд мөн дарга нар ингэж иднэ гэж ч ойлгож болно.

    Хариулах