Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын удирдлагууд болон 21 аймгийн Онцгой байдлын газрын дарга нартай цахимаар хуралдлаа.
Хурлаар ойрын 2 хоногт Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 5 градусыг давж цочир хүйтрэх бөгөөд ихэнх нутгаар эрс сэрүүсч уулархаг нутгуудаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх төлөвтэй байх бөгөөд цаашид баруун өмнөд хэсгээр буюу Баян–Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургамалын гарц муу, цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар УОК-ын нарийн бичгийн дарга Г.Баярхүү мэдээллээ.
Энэ үеэр Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 09 дугаартай албан даалгаварын хэрэгжилтийг бүх шатанд хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Малчид, тариаланчид болон орон нутгийн иргэдэд Цаг уурын мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, өвөлжилт хүндэрсэн тохиолдолд отор нүүдлийн бүс нутгийг бэлдэхийг даалгалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний хангалт, нийлүүлэлтийн бэлтгэл ажилд нийслэлийн Онцгой комисс шат шатны байгууллагатай хамтарч, хариуцаж ажиллах, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд хяналт үнэлгээг хийх, албан байгууллага, айл өрхийн цахилгааны шугам сүлжээ болон аюулгүй ажиллагааг хянах, эрсдэлийн нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.5
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах