Г.Ариунбуян: 16 настай охиныг уулнаас буулгасан


Дархан-Уул аймагт 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон. ЦЕГ-аас охины байршлыг тогтоосон учир эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон, уулнаас буулгахад их цаг орж байгаа талаар мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян охиныг уулнаас буулгасан гэх мэдээллийг өглөө. 

Тэрбээр:  "Ард иргэдийн аюулгүй, болгоомжгүй байдлаас хамаараад бага насны хүүхдүүд сураггүй алга болох тохиолдлууд гардаг. Энэ тохиолдолд Онцгой байдлын алба цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулдаг. Сэлэнгэ аймагт болсон тохиолдол дээр манай албаныхан цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу шуурхай үүрэг гүйцэтгэж сураггүй болсон охиныг хайж, олж тогтоож, уулнаас буулгасан" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.201
    2022/11/23

    Халуун охид таныг хүлээж байна -- www.Top24.pw

    Хариулах