УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий "Капитал банк"-д хадгалагдаж байсан Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг тус банк дампуурснаар алдагдсан гэж хэлж болно. Б.Ундармаа болон тус банктай хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг хурааж, борлуулан улсад орлого болгох шүүхийн шийдвэр гарсан. Харин шүүхийн шийдвэрээр хураагдсан 78 нэр төрлийн хөрөнгөөс 51 нь огт зарагдахгүй байгаа, мөн "Замбуулин Village хотхоны гурван амины орон сууцыг Монгол банкны удирдлагууд өөрсдөдөө хурааж авсан, "завшсан" байж болзошгүй байна.
Энэ талаар ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы үеэр хөндөж, УИХ ажлын хэсэг гаргаж шалгах ёстой. Монгол Банкны удирдлагууд тэр дундаа Тэргүүн дэд Ерөнхийлөгч нарын хүмүүс төрийн орлого болох ёстой амины орон сууцыг хувьдаа завшиж, Монгол банкны мөнгөөр дотоод засал, засварыг нь хийсэн хэмээлээ.
Тэрбээр "Нийгмийн даатгалын сантай холбоотой Монгол банкны асуудал байна. Нийгмийн даатгалын сан бол 1 сая даатгуулагч иргэд, хөдөлмөрчдийн мөнгө, 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө юм. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүсийн хариуцлагын асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт Монгол банкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой гэж үзэж байна. Капитал банкны 104.2 тэрбум төгрөг нийгмийн даатгалын сангийн мөнгө капитал банканд байж байгаад дампуурсан. Энэ мөнгөнөөс нийт 37 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25 тэрбумын 78 нэр төрлийн хөрөнгийг хурааж авсан шүүхийн шийдвэрээр. Найман удаагийн дуудлага худалдаа явагдаад 17 тэрбумын 51 хөрөнгө огт зарагдахгүй байгаа.
Тэгсэн мөртлөө Монгол банкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдөө хурааж, Монгол банкны мэдэлд, захирлынхаа мэдэлд авч байна. Энэ бол үнэхээр байж болохгүй. Монгол банк арилжааны банкаа дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг. Хуучин ийм асуудлууд байсан одоо энэ нь үргэлжлээд явж байна. Тухайлах юм бол Сэлхийн зусланд замбуулин Village гээд хотхон байгаа. Алтны компани барьсан. Өрөндөө Капитал банкны өрөнд хураалгасан. Энэ хотхоноос гурван ширхэг амины House-г Монгол банк удирдлагуудынхаа мэдэлд хураагаад авчихсан байна. Монгол банкны хөрөнгөөр засвар, дотоод заслыг нь хийчихсэн байна шүү дээ. Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь дотор нь орчихсон амьдарч байна гээд иргэд мэдээлж байна. Гэтэл энэ санд хураагдсан хөрөнгө нь борлуулагддаггүй, олон төрлийн зүйл авчихдаг.
Гол хөрөнгийг нь Монгол банк завшаад авч болдог юм уу ? Тийм учраас УИХ-аас шалгах ёстой. Шүүх дээр Капитал банкны нэмэлт хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Шүүхээр шийдсэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хурааж авсан мөнгөн хөрөнгө бол иргэд хөдөлмөрчдийн мөнгө. Дэлгэрхүү гээд нөхөр байгаа. Тийм учраас УИХ шалгах ёстой.
Энэ бол бага хөрөнгө биш шүү! 100 тэрбум гэдэг бол зөвхөн нийгмийн даатгалын сан дээр. Энэ дээр яахаараа Монгол банкны эрх хүлээн авагчид дураараа аашилж дур зоргоороо авч завшиж, зарцуулж байдаг юм бэ ? Тийм учраас УИХ-ын дарга та хариуцлага, сахилгыг дээд зэрэгт хүргэж, УИХ-аас ажлын хэсгийг манай нийгмийн даатгалын сангийн төлөөллийг оролцуулаад байгуулж, ингэж байж мөнгөө олж авмаар байна шүү дээ." гэлээ.
Нийгмийн даатгалын сангаас алдагдсан 104 тэрбум төгрөгийн тодорхой хувийг Капитал банкны холбогдох албан тушаалтнуудын хөрөнгөөс гаргуулж авсан ч голоос нь Монгол банкны удирдлагууд төрийн хөрөнгийг завшсан байж болзошгүй үйлдэл нь улсыг хохироож, хуулийг уландаа гишгэж буй үйлдэл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.25
Ер нь их хурлын гишүүд, эрх мэдэлтэнгүүд төрөөс ямар хууль, шийдвэр гаргахыг анаж хулгай нүдээр харж хувь хувьдаа ашиглахыг урьтал болгодог. Ингэхийн тулд л УИХ руу зүтгэдэг, албан тушаалруу үхэн хатан мацдаг!
Хариулах66.181.160.28
2 tom hulgaich ar n tas bolhoor yuch hiisen yahav gej bgaa bololtoi!
Хариулах59.153.115.70
хэдэн төгрөг ч болтугай оруулах сэтгэлгүй ямар сонин хүмүүс вэ хөө
Хариулах213.87.144.41
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах202.126.90.98
Тэгээд шалгуулаач хэн нь идсэн уусан гь гараад ирнэ ш дээ битгий ингэж цаг хожоод бай яаравчлах хэрэгтэй
Хариулах66.181.161.92
Ene nuursnii tom hereg Ayursaikhan gishuuntei holbootoi yum bnalda, ETT Gaghuyag ni uuriinhun hun gesen, odo tgd hereg ni ilreh ged irenguut ard tumnu anhaarliig uur tishee handuulah gd yavtsgui yum yarij bh yumaa. Ene mongol bankni geed bga zaluug sain medehgui ch gelee bankni salbart hiij bga uurchlult reform ni ih urduntei bga bankni tuhai huuliin uurchlultiig hiisen mundag zaluu shu. Zaluu uye harluulj doosh ni hiih ni ahmad uyeiihenii ontslog yumda. Mundag zaluug hiij bga ajilaar ni dugneh heregtei. UIH-n gishuun geheeree knop darj hudlaa bodit bish medeelel taraaj ard irgediig turhiharahaa bolih heregtei. Ayursaihan gishuun gar hul trolluud end tendgui bga shde
Хариулах192.142.128.100
Ayursaikhan chin uuruuu chingis haan bankniu mungu ideed bgagui bilu
Хариулах66.181.161.109
Ene ayursaikhan chine ooroo jinhene chingis khaan bank ntrees zeel garguulj idsiin bna lee shdee, ooriig ni davhar shalga2.
Хариулах202.21.96.212
Mongol banknii buren erkht tuluulugch bolohoor Mongol banknii shalganii nuhduud ali deer ues hoorondoo allatsdag baisan alban tushaal. Bas darga erunhiilugch nariinhaa husliig hir bieluulsneeree daraagiin alban tushaaldaa ochdog bolson. Zahirliin erh medel tsalin hangamjiig bugdiig ni edlene bas deerees ni nemeed hulgai hiinee..
Хариулах103.212.118.157
Яагаад ийм ичгүүргүй,луйварчин байж,ийм Монгол банкны өндөр албан тушаал хашаад яваад байдгийн бэ..Яагаад ийм хүмүүст их,дээд,бага сургуульд,гэрт нь ээж аав нь ёс зүйн талаар хэлж өгөөгүйн бэ..Тэтгэврийн хүмүүсийн тавагтай хоолыг булааж идэж бгаатай ялгаа алга.ичиж үхмээрийн.
Хариулах