Тус хуралд Ардчилсан намын даргаар бүртгэгдсэн Лу Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нарын хүмүүс оролцов.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус өргөтгөсөн хуралдаан дуусч, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд Лу.Гантөмөр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралын судалгааны дүгнэлттэй танилцлаа. Судалгаагаар иргэдийн 70 хувь нь ядуу байна. Тиймээс бүлгийн хурлаар дараах таван асуудлыг ярилаа.
1. Ядуурлыг хэрхэн, богино хугацаанд бууруулах вэ.
Татвар, өрийн дарамтаас болж ажил, бизнес хийж байгаа хүмүүс залхсан байна. Тиймээс татварын дарамтаас гарахын тулд аж ахуй нэгжүүдээ дэмжих шаардлагатай. Ковидын хоёр жилд олон ЖДҮ хаалгаа барьсан. Гэтэл 10 их наяд төгрөг зарцуулахдаа зорилтот бүлэгт хүрч чадаагүй. Одоо Монгол ядууралгүй орон болно гэдэгт хэн ч итгэхгүй байна. Тиймээс одоо татварын таатай орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тэгж байж дундаж давхарга бий болон юм.
Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Ж.Батсуурь гишүүнээр ахлуулж, Ардчилсан нам ажлын хэсэг гаргана. Зорилго нь татварыг бууруулж, ЖДҮ, хувийн хэвшлийг дарамталж байгаа дарамтыг арилгахад чиглэж ажиллана.
2. Иргэдийн тал нь маргаашдаа, ирээдүйдээ итгэхгүй байна.
Тиймээс бид маргаашийн эдийн засгийг босгож ирэх хөтөлбөр санаачилна. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр санаачилж, 160 мянган айлыг орон сууцжуулж байв. Одоо 400.000 айл орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулна. Төмөр замаа эрчимжүүлэхээс эхлээд эдийн засгийг 2-3 дахин өсгөх бодлого гаргана. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүрнэ гэж тооцож байна.
3. Авлигагүй орчин яаж бүрдүүлэх шаардлагатай.
Үүнд бодлого гаргаж ажиллана. Олон нийт ядуу байгаа нь авлигаас болж байгааг хэлж байна. Нэг авлигачийг барихад нөгөө авилгачид гараад ирдэг. Тийм учраас авлигын аквариумыг хагалах ёстой. Тендерийн хуулииар авлигач төрж байна. Гэтэл хааяа нэг жараахай барьдаг, бусад нь аквариум дотор амьдарч байна. Тиймээс тендерийн хулгай хийдэг бүлэглэлийг үгүй хийнэ. Тухайлбал, тендерийн хууль нэрийн дор Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, яамд, орон нутаг хулгай гарч байна. Бид энэ гуравдугаар сард багтаагаад хуулийн төсөл өргөн барина.
4. Ардчилсан нам парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана.
Бид манлайлал үзүүлж ажиллана.
5. Ардчилсан нам ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллана.
Ардчилсан нам хамтын удирдлагатай, хэн нэгний сүүдэрт ордоггүй, хариуцлагатай нам байх болно. Хууль эрх зүйн орчноо шинэчилж, батална. Ч.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарна” гэв.
Хурлын төгсгөлд “АН-ын нэгдмэл байдлыг хангахын тулд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалтууд хийж байгаа. Цаашид АН хэн нэгнийг тойргийн гадна үлдээгээд цаашаа явах тухай ойлголт байхгүй” гэдгийг онцоллоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.24.226
гөлөгтөмөрөөр удирдуулаад сөнөхийн манлайд хүрэх байлгүйдээ.нүдний булайнууд
Хариулах202.9.47.3
Дараагийн ээлж хоолондоо орох гээд биднийг сонгооч байна.
Хариулах213.87.149.46
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах124.158.67.146
бас бонд гаргаж өрөнд живүүлж өөрсдөө цуслана . тэгсэнээ хил давж зугтана
Хариулах