Г.Энхбилэг: Мэргэжлийн бус эмч нар БУРУУ ЭМЧИЛГЭЭ хийснээс болж гуравхан настай охин минь амиа алдлаа

2023/04/07

Өнөөдөр /2023.04.07/ БГД-ийн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийлээ.

Талийгаач охины аав Г.Энхбилэг: “БГД-ийн Нэгдсэн эмнэлэгт ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, 7 хоногийн дараа нас барсан.Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа охины бие эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна. БГД-т өнгөрсөн өвөл ханиадыг гэдэсний ханиад гэж хүндрүүлсэн 7 тохиолдол гарсан байна. Мөн эмч нар миний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэнд маш их гомдолтой байна. Би охиныхоо биед мэс хүргэхгүй, бүтэн биеэр нь нутаглуулна гэдгээ хэлсэн. Гэтэл гаргахын өмнөх өдөр нь “Манай эмч нар алдаа гаргаж, задлан шинжилгээ хийсэн байна, уучлаарай” гэж хэлсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо гомдол шалгагдаж байгаа. Охиныхоо эмнэлэгт хэвтэх үеийн алхаад явж байгаа эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг авья гэхэд “Манай эмнэлгийн камер ажилладаггүй” гэх хариуцлаггагүй хариултыг өгсөн. ” гэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.83
    2023/04/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.84.170
    2023/04/07

    Хөөрхий дөө, ямар их сэтгэлийн шаналалтай байгаа бол, аргаа бараад л ингэж хэвлэлээр ярьж бгаа шүү дээ. Хариуцлага алдсан эмч байгаа бол арга хэмжээ авахуулах ёстой. Даан ч охиноо эргүүлж авч чадахгүй энэ хөөрхий аавын хохь болоод л үлдэх нь дээ.

    Хариулах
  • 107.115.29.5
    2023/04/07

    Мэргэжлийн бус эмч гэж байдаг юмуу?гомдож цөхөрсөндөө алдаатай яриад байна даа.

    Хариулах
  • 202.55.188.46
    2023/04/07

    Мэргэжлийн бус эмч гэж байхгүй ээ мэдлэг чадвар муу дадлагажаагүй биеэ тоосон хүнд сурталтай бга нь харагдаж бна

    Хариулах