Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “СҮҮ” ХК-ийн “SUUPER”, “HI HIGH” брэндийг нээлээ

2023/04/07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ууган үйлдвэр "СҮҮ" ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцсан билээ. Энэ үеэр тэрээр тус компанийн SUUPER, Hi High хэмээх шинэ брэндийг нээж, анхны бүтээгдэхүүний дээжийг хүлээн авлаа.

 

Төрийн тэргүүн эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг уриалж буй нь дотоодын хүнс үйлдвэрлэгчдэд төдийгүй бусад уялдаа холбоотой ажилладаг баялаг бүтээгчдэд томоохон дэмжлэг болж байна. 

  

"SUUPER" брэнд нь “Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зах зээлд шинээр нэвтэрлээ. SUUPER хэмээх нэр нь ”Suu per person” буюу “Хүн бүрд сүү” гэсэн утгатай бөгөөд орчин үеийн хүүхэд залуусын хэрэглээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн юм.    

Энэхүү брэнд нь хэрэглэхэд хялбар савлагаа бүхий натурал, карамелтай милк шэйк болон манго, хад жимстэй йогурт зэрэг 4 төрлийн хөлдөөсөн бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн. Тус бүтээгдэхүүнийг хөлдүүгээр нь хэрэглэх зориулалттай бөгөөд дулааны улиралд хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн үүнтэй зэрэгцэн "SUUPER"  брэндийн 200мл-ийн тетрапак савлагаа бүхий соруултай шоколад, гүзээлзгэнэ, натурал гэсэн гурван төрлийн амтат сүүг худалдаанд гаргалаа. 

 

Харин "Hi High" брэндийн тухайд гэвэл “Өндөөр болоорой” уриан дор хүүхдүүддээ зориулан үйлдвэрлэгдэж эхэлжээ. Шоколад, гүзээлзгэнэ, карамель зэрэг 3 төрлөөс бүрдсэн тус сүү нь хүүхдийн биеийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай кальци, уургаар баялаг тул ясыг бэхжүүлж өсөлтийг дэмждэг онцлогтой.

 

“Сүү” ХК-ийн тухайд

Монгол Улсын Ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилтантай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. “Монгол сүүгээр дэлхийг ундаална” хэмээн алсын хараагаа тодорхойлсон тус компани энэ 2023 онд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.159.83
    2023/04/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 122.201.31.150
    2023/04/07

    ?

    Хариулах
  • 202.126.89.133
    2023/04/07

    Луиварын банк бусын луиварын зээлээ зогсоо 1САЛБАРААС 20САЛБАР БОЛТОЛОО БАЯЖЛАА УВС НЯМДОРЖ АНХБАЯРАА ЧИ ЗАЛУУ ХҮН ЯААСАН ХҮН МУУТАИГАА ХАРУУЛЖ БНА

    Хариулах