ХАА-г дэмжих сангаас 52,4 тэрбумын зээл аваад төлөөгүй 6092 зээлдэгчийг ил болголоо

2023/04/10

Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж байгаа билээ. 

Н.Учрал "Өнөөдөр (2023.04.10) “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршлаа. Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлээ. Энэ удаад мэдээлэл нь нээлттэй болсон 6092 зээлдэгч 52,4 тэрбумын үлдэгдэлтэй. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна. 

Мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс ил болж байна. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн энэ 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгоно.

Энэхүү мэдээллүүдийг мэдээлэл гаргагч өөрөө хариуцлагаа хүлээнэ" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.184
    2023/04/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах