ХАА-г дэмжих сангаас зээл аваад төлөөгүй ААН, зээлдэгч нарыг ил болголоо.
Тус сангаас зээл аваад эргэн төлөөгүй этгээдүүдийн мэдээллийг хүргэж байна.
Л.Оюунгэрэл гэгч иргэн 2012 онд 10 сая төгрөгийн зээл аваад 10 жилийн хугацаа өнгөрөхөд эргэн төлөөгүй байна.
Тэгвэл Л.Оюунгэрэл нь "Алтан хот" ББСБ-ын тодорхой хувийг эзэмшдэг байна. “Алтан хот” ББСБ нь гадаад валютын худалдаа, зээлийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар 2005 онд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Цэрэндэндэвийн Сарантуяа, Л.Оюунгэрэл, Бадамжунайн Оюунбилэг нар гол хувьцаа эзэмшигч байна.
Т.Бадамжунай нь 2008 онд Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан ба түүний охины хамтран компани байгуулагч нь 2012 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргэн төлөөгүй нь ажил албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Тэгвэл Бадамжунайн Оюунбилэг нь Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байдаг.
Жирийн бизнес эрхлэгч, иргэдэд төдийлөн олддоггүй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан хувааж авч буй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.151.184
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах143.244.49.21
Зээлээрээ тансагсаглаад эсвэл сонгуульд тараагаад өнгөрдөг учраас эргэн төлөгддөггүй байх.
Хариулах