Шүүхээс хуурамч бичиг үйлдэн 160 айлыг хохироосон Б.Нямжавыг "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэж үзжээ

2023/04/11

Хашаа газраа дахин төлөвлөлтөд оруулж орон сууцтай болох хүсэлтэй иргэд хохирсон хэрэг гарсаар байна.

Тэгвэл Баянзүрх дүүргийн 13-р хорооны иргэд дахин төлөвлөлтийн байрандаа орох эсэх нь эргэлзээтэй болоод байна.

Тодруулбал, Тус хорооны дахин төлөвлөлтийн "З" хэсэгт багтсан иргэд анх 2014 онд эрх ашгийнхаа төлөө нэгдэн “Газрын эзэн Баянзүрх” ББН буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг байгуулсан байдаг.Тус нөхөрлөл нь Хот байгуулалт, хөгжлийн газар, барилгын компанитай гурван талт гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн ажил эхэлж байсан. Өөрөөр хэлбэл "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөл нь тус хорооны иргэдийн үзэл бодлыг нэгтгэн тэднийг хохиролгүйгээр байрандаа ороход туслах, тэднийг төлөөлөх байгууллага болж байлаа.

Гэвч тус нөхөрлөлийн төлөөлөгч гишүүдийн нэг Б.Нямжав нь иргэдийн хүсэл зорилго, итгэлд дөрөөлөн хуурамч гарын үсэг , хурлын протокол үйлдэн улсын бүртгэлийн газар өгснөөр нөхөрлөлийн хэлбэрийг өөрчилж ганц хүн төлөөлөх эрхтэй нөхөрлөл болгосон байна. Ингэснээр БЗД-ийн 13-р хорооны 160 айлын эзэмшлийг зөвхөн Б.Нямжав гэх хүн төлөөлөх эрхтэй болсноор иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна.

Мөн үүгээр зогсохгүй Б.Нямжав нь "Газрын эзэн Баянзүрх" ЗБН-ийг төлөөлөн иргэний газрын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор шүүхэд хандсан байна.

Тодруулбал, "Газрын эзэн Баянзүрх" ЗБН-өөс Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан иргэний 2022 оны МЗХ2021/19-019/, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 дугаартай архитектур  даалгаврыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл хүргүүлжээ.

No description available.

Өөрөөр хэлбэл барилгын талбайд залгаа оршин суух газартай иргэдийг хууль бусаар зөвшөөрөл авсан гэж үзэн шүүхэд өгсөн байна. 

Газрын эздийн зүгээс тэдэнтэй зөвшилцөлд хүрээгүй байж иргэн Б.Нямжав хууль бусаар дур мэдэн тус хорооны иргэдийг төлөөлөн барилгын компанитай тохиролцож,  барилгын ажил эхэлсэнд гомдолтой байгаа талаараа ярьж байсан. 

Тэгвэл гуравдугаар сарын 27-ны өдөр  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж Б.Нямжавыг   "Газрын эзэн Баянзүрх"-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэсгүй гэж үзэн   шаардлагыг хүлээж авахаас татгалзжээ. 

No description available.

Б.Нямжав нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл”-д хуурамч хурлын материал үйлдэн, нөхөрлөлийг анхнаас нь хамт үүсгэн байгуулж, айлуудыг нэгтгэн нөхөрлөлд элсүүлэх, бэхжүүлэх гол ажлыг зохион байгуулж байсан Д.Гомбодорж, Д.Наранцогт нарын өмнөөс гарын үсэг зуран хасаж, Б.Нямжав нь өөрийн аав Б.Бат- Өлзий, төрсөн дүү Б.Мөнх-Амар нарыг гишүүнээр оруулах тогтоол гарган УБЕГ-т хүргүүлж, өөрийгөө нөхөрлөлийн 100% хөрөнгө оруулагчаар бүртгэлд өөрчлөлт оруулж байсан. Үүнээс үүдэн иргэд дахин төлөвлөлтийн байрандаа ороход асуудал үүсэж байгаа юм. 

 УБЕГ-аас түүний үйлдсэн хурлын протокол, гарын үсгүүд хуурамч болохыг тогтоон дүгнэлт гаргасан. УБЕГ-ын тус протоколыг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнийг нөхөрлөлийг бүрэн төлөөлж, нэхэмжлэл гаргах үндэсгүй гэж дүгнэжээ. 

No description available.

No description available.

Бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч хурлын протокол үйлдсэн нь тогоогдсон  иргэн Б.Нямжавыг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.





Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.21
    2023/04/12

    Ард иргэд өөрсдөө л сонгосон байгаа шүү дээ мэдээж ганц хүн ийм юм хийгээд байхгүы биздээ

    Хариулах
    • 139.216.230.95
      2023/04/13

      Ard irged songoogui baihad n huuramchaar uildsen n unen shu

  • 213.87.152.138
    2023/04/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 43.242.243.21
    2023/04/12

    Яг үнэн вм уу

    Хариулах
    • 139.216.230.95
      2023/04/13

      Unen. Ter horoonii orshin suugch bna.