С.Энхболд эрүүл мэндийн сайд байхдаа "Ай Ёо" брэндэд 278 сая төгрөг олгосон зөрчил илэрчээ

2023/04/12

Эрүүл мэндийг дэмжих сангийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг танилцуулж байна. Энэхүү сангаас 278 сая төгрөгийг "Ай Ёо" брэндэд, 21 сая төгрөгийг Монголын эмэгтэйчүүдийн холбоонд өгсөн зөрчил илэрчээ.

Тодруулбал, 

Монголын эмэгтэйчүүдийн холбоо "HOPE" нэртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээ байгуулж 21 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч гэрээний гүйцэтгэлийн тайланд цахимаар 10.000, танхимаар 700 гаруй хүнд сургалт явуулсныг нотлох анхан шатны баримтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж акт үйлдсэн байна. 


2021 онд хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний хүрээнд гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлээгүй байхад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2022 оны нэгдүгээр тушаалаар Ай Ёо брэндэд 278 сая 800 мянган төгрөгийг олгожээ. Тайлант онд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэггүй, үндсэн болон туслах үйл ажиллагааны чиглэлийн бус 6 ААН /Айёо брэнд-гэр ахуйн цахилгаан бараа худалдаа, Эм Эс Жи Эм Эл ХХК-д гадаад худалдаа, Энх Арслан ХХК-гадаад худалдаа, Цагаантун Эрдэнэ ХХК-худалдааны зуучлал, Поверс Прогрэсс ХХК-гадаад худалдаа, Ходутэ ХХК-цайны газрын үйл ажиллагаа /-г сонгон шалгаруулж, гүйцэтгүүлсэн байна. 

Эдгээр зөрчлүүд нь Засгийн газраас баталсан журам болон холбогдох хуулийг зөрчиж буйг аудитын газраас анхааруулан албан шаардлагаыг хүргүүлжээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.137
    2023/04/13

    Эм тариа . эмнэлгийн бүтээгдэхүүнийг сурталчилахыг хуулиар хориглох хэрэгтэй. Эм тариаг сурталчилгаагаар хэрэглэдэггүй эмчийн заавраар хэрэглэдэг. Эмч нар нь ашиг хайж эм тариа сурталчилж байгаа нь мэдлэггүй иргэдийг зовлон руу явуулж байгаатай агаар нэг шүү

    Хариулах
    • 103.212.116.49
      2023/04/13

      маш зөв

  • 213.87.146.180
    2023/04/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.19.76
    2023/04/12

    Шоколадыг хүртэл рэкламдаж

    Хариулах