Дарханд 27 настай эрэгтэй барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завджээ

2023/04/13

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 сарын 12-ны өдрийн 16.57 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгахад: Тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй Э нь барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Тухайн иргэнтэй цагдаагийн газрын сэтгэл зүйч алба хаагч ярилцлага хийн сэтгэл зүйн зөвөлгөө өгч байх үед аврагчид үйлдлийг таслан зогсоосон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.36
    2023/04/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах