Сумын цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б.Ч нь өөрийн Facebook цахим хуудсаар “Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ... Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа. Жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБСзахирал...гм...” гэх агуулга бүхий мэдээллийг цацсан.
Үүнтэй холбогдуулж цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн гэж ажил олгогчоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Шүүхээс Б.Ч нь иргэн хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээ сахих үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх гэж заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэхээргүй байна.
Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоох эрхгүй, Б.Ч-ийн өөрийн facebook хаяг дээр бичсэн нийтлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй, төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй гэж дүгнэв.
Иймд Б.Ч-гийн өөрийн facebook хаягт нийтэлсэн сэтгэгдэлд сумын Засаг даргаас хяналт тавьж, сануулах шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.102
-Сэтгэл, зүтгэл гаргаад ажилладаг боловсон хүчнээ зөв залж, залруулах нь удирдагч хүний ухаан - Хүн сэтгэлийн амьтан урмаар дэмжиж, аливаа ажилд тунг нь тааруулан чадварыг нь ард түмэндээ эерэгээр цогцлоох хэрэгтэй бмаар - Чадварлаг боловсон хүчнийг сумынхаа хөгжил дэвшлийн төлөө суурьшуулан дэмжин ажиллуулах байтал үнэхээр харамсаж бна. -Хүний амьдрал баялаг, цаад учрыг сайн мэдэхгүй ч ИТХ -д ажиллаж байсан Баатарсайхан, цэцэрлэгийн эрхлэгч Б.Чаминцэцэг, ЭМ-ийн манаанд зогсож бсан Ц. Анхзаяа нарын мэдлэг чадварыг сум эх орондоо ихийг хийлгэж бүтээлгэх их үйлсэд нь бодлого барьж ямар нэгэн аргаар тогтоох л байсан бхдаа, харамсалтай байна. (Миний мэдэж, таньдаг хүн нь цаана нь хэд бгааг ч таашгүй) - Ардчилсан нийгэмд нэгнээ сонсож авах гээхийн ухаанаар хандах байтал, сөрсөн бүхэнтэй шүүх гээд хүний сэтгэл рүү ус цацаад байвал мөхөл нүүрлэж буй шинж бус уу ... - Ард түмнээ талцуулсан, намчирхсан явцгүй хийрхэл хэзээ халагдах вэ...
Хариулах59.153.114.143
Хоорондоо холбоогүй юм гэж байхгүй. Шашин бөөгөөс дээр оршдог гэж маргах нь утгагүй
Хариулах213.87.136.36
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.21.109.209
Яг яг ийм юм зөндөө л байна.Нам дагасан хүн ажлаа хийхгүй архи уугаад явж байсан ч юу ч хэлэхгүй.Ажлаа хийгээд явж байгааг нь хавчиж шахдаг ажлыг нь хийлгэдэггүй.
Хариулах202.126.90.120
Архи уудаг нь үлдээд уудаггүйчүүд халагдсан юм уу харамсалтай юм болэ
192.82.85.240
Намууд болон намын тэжээврүүд ард иргэдээ ялгаварлан үздэг болсон цаг
Хариулах192.82.81.140
Buur ajlaas ni halsan geed boddoo...
66.181.161.7
Darga sanaatai duv nuhduud danhaina.iim yum bdag shu
Хариулах202.126.89.106
Худлаа нам ярисан ажил хийж чадахгүй хүмүүс төрд байгаа цагт сум орон нутаг минь хөгжихгүй шдээ
Хариулах