Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
- Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзах
- Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал үүсгэхгүй байх
- Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоох
- Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаарах
- Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөх
- Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлэх
БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
- Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулах
- Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзах
- Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал үүсгэхгүй байх
- Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөх
- Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллах
213.87.130.99
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах43.242.243.62
Боломжийн зөвлөмж болжээ сайжруулах асуудлууд гарах байх
Хариулах88.116.92.142
Өнчин хүүхдээр эцэг эхийн тухай асууж зовоох...
Хариулах103.140.11.91
7 r angiin buh am hicheel ordog bagsh nar nomiin ter chigeer ni huuluulj bn huuhduud amraltgui hicheel hiij bn daalgawaraa hiilee gèd suuhad shuniin 12 tsagt duusaj bn udur hicheel ni 1tsag 30 minutad orloo ghd oroi 7 tsagaas naash garch irehgui bn udurjin hicheeld suulgaad oroi tardag ..mun zavsarlagaan 3 tsagiin hicheel orsonii daraa zasvarlaj bie zasdag gej bn arai denduu bnaa
Хариулах202.126.89.3
Eр нь бага анги гэлтгүй дунд,ахлах ангиудын гэрийн даалгавар маш их өгч байна.Хүүхдүүд шөнө сууж хичээлээ даалгавараа хийдэг.Хийж ирэхгүй бол дүнгийн чинь гаргахгүй гэж хэлдэг юм байна лээ.Бас хүүхдүүдийг эцэг эхийн ажил мэргэжилээр нь ялгаж харьцдаг.Эцэг эхээ хүүхэд ямар сонгож төрх биш дээ.Зарим нэг сургуулиуд хэтэрхий их мөнгө татаж байна.Өгөхгүй болохоор байн байн нэр зоос нэхдэг.
Хариулах202.9.40.125
эцэг эхийх нь ажил мэргэжил боломжоор нь харьцдаг нь үнэн ш дээ хүүхдэд ямар буруу байхв дэ эцэг эхээ сонгож төрөхгүй
Хариулах66.181.191.136
1 дүгээр ангийн гэрийн даалгавар их байна. 1-2 ангийн сурагчдыг урлагийн үзлэг гэх тэмцээнээс чөлөөлөх хэрэгтэй. Урлагийн үзлэгт бэлтгэж байна гээд сурагчдыг их ядрааж байна.1 дүгээр гэхэд янз бүрийн шалтгаанаар 9 сарын 1 ний өдрөөс өнөөг хүртэл 1 хүүхдээс жишээлбэл Анги цэвэрлэгээний мөнгө, цэвэрлэх бодисын мөнгө, багш нарын баяр гэх мэтчилэн 120.000.0 төгрөг аваад байна.
Хариулах202.55.188.42
Ямар их мөнгө өгөө вэ ядуурахаа шахаж
202.179.26.236
шаардлагатай зүйлийнхээ мөнгийг л хурааж авсан байна штээ.