Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, түүний дэргэдэх Ахисан түвшний сургууль болон Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран засаглалын магистрын оюутнуудын санаачилгаар төрийн өмчит компанийн ил тод байдлын талаар хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 31 ны өдөр салбарын төлөөлөл, судлаачид, мэргэжилтэн, багш нарыг оролцуулах зохион байгууллаа.
Энэ үеэр СЗХ, АТГ, ТӨБЗГ зэрэг байгууллагууд төрийн өмчит компанийн засаглалын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэл, хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн нийцэл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлын талаар мэдээлэл солилцож бодлого шийдвэрээ танилцуулсан байна.
Хэлэлцүүлгээр дээрх сэдвийн хүрээнд төрийн өмчит компанийн мэдээллийг ил тод байлгах зарчим, арга зүй, аргачлал, төрийн өмчит компаниудын ил тод мэдээллүүдийг хэрхэн ашиглах талаар судалгааны тайлан болон энэ чиглэлээр хийж буй ажлын талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод болон хувьцаат компаниудын ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл, зах зээлийн судлаач, мэргэжилтнүүд зэрэг нийт 80 гаруй хүн оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлгийг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн компанийн засаглалаар мэргэших бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийн 2023 оны суралцагчдын төсөлт ажлын хүрээнд санаачлан зохион байгуулагдсан юм. Энэхүү хэлэлцүүлэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд төрийн өмчит компанийн засаглалын асуудалд салбарын мэргэжилтэн, судлаачид, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн анхаарлыг хандуулах, дараа дараачийн шинэ судалгааны ажлуудын эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.130.99
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах