Ховд аймагт сураггүй алга болсон сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэйг эрэн хайж байна

2023/04/18

Иргэн А /сэтгэцийн өөрчлөлттэй/ нь Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т энэ сарын 15-ны 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газар иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг хоёр хоногийн дараа буюу энэ сарын 17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авч, Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэдтэй хамтран тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т эрэн хайх ажил зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.211
    2023/04/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.88.228
    2023/04/18

    Хаана явдаг юм болдоо. цаг агаар эрсдэлтэй үeд хэцүү юмаа.

    Хариулах
  • 202.9.46.210
    2023/04/18

    Орк монголчууд нийтээрээ сэтгэцийн өөрчлөлттэй мэдрэлүүд.

    Хариулах