Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр нийгэмд ойлгомжгүй маш олон асуултыг бий болгож байна. Ялангуяа шүүх эрх мэдлийн хараат бус байдалд маш том эргэлзээ үүсэж байна.
С.Зоригийн хэрэг илэрсэн дуулиан дэгдэж, Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг баривчлах үед иргэд хэрэг жинхэнээсээ илэрсэн гэдэгт бүрэн итгэхгүй байсан.
Ц.Нямдорж тэргүүтнүүд “Ц.Элбэгдоржийн хийж байгаа ажил. Хэрэгт хэн нэгнийг шийтгээд 25 жилээр нууцын зэрэглэлд оруулж хав дарахаар адгаж байгаа” гэсэн ойлголтыг нийгэмд байнга өгч байсандаа ч биш, захиалагчийг зарлаагүй, шүүх хурлыг хаалттай явуулсан зэрэг нь олон нийтэд эргэлзээ төрүүлж байсан юм.
Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэрэг үйлдэгдсэн, илэрсэн аль, аль нь улс төрийн зорилготой гэдгээс өөр юу ч ард түмэн мэдэж авч амжаагүй. Гэхдээ нэг ойлголттой хоцорсон нь эрх мэдэлтэй бол хууль, шүүхийг хүссэнээрээ хөдөлгөж болдог тухай. С.Зоригийн хэргийг илрүүлэх үйл явцад Ц.Нямдорж тэргүүтнүүдийн монголын ард түмний тархинд сайтар суулгаж өгсөн энэ ойлголт хэтэрхий гүн бат учраас одоо хүчингүй болгосон нь бас улс төрийн зорилготой байх вий гэж санаа зовж байна.
Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгосноор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас уучлал гуйх, нөхөн олговор олгох зэрэг асуудлууд яригдана.
Манай хуулийнхан иргэнээ хэн нэгний гомдлын дагуу шүүхийн шийдвэргүйгээр хорих явдал нийтлэг болж, дэлхийн анхаарлыг татан улсаа муухай харагдуулж байгаа. Монгол Улс нэр хүндээрээ хохирч байна. Дашрамд, хүнийг шүүхийн шийдвэргүйгээр хорих явдал хавтгайрсан энэ үзэгдэл С.Зоригийн хэрэг илэрч байх үед биш, одоо үед хамаарч байгаа.
Орхиж болохгүй бас нэг тал нь эдийн засгийн агуулга. Монголд хүн үндэслэлгүйгээр хохригдсон, хилс хэргээр ял эдэлсэн тохиолдолд нөхөн олговор олгодог. Энэ мөнгө Засгийн газрын нөөц сангаас гардаг.
Нээлттэй эх сурвалжаас хайхад 10 гаруй жилийн өмнө Нийслэлийн шүүхийн буруутай үйлдлээс болж хоёр жилийн ял илүү эдэлсэн иргэнд 22 сая төгрөгийн нөхөн олговор олгож байсан юм билээ. Тэр үед мөнгөний ханш, цалингийн доод хэмжээ хэд байлаа. Т.Чимгээ, Д.Содномдаржаа нар таван жил найман сар хоригдож, шар махтайгаа хатсан гээд бодоод үзвэл багагүй тоо гарах нь ойлгомжтой. Мөнгө харамлаад байгаадаа биш, Монголын төр иргэнээ хохироосон бол нөхөн олговор олгох ёстой. Гэхдээ зарчмын хувьд, хууль шүүхийнхэн хавтгайдаа иргэдээ хэн нэгний гаргасан гомдлоор дураараа хорьж цагдаж болох уу. Тэдгээр хохирсон иргэд буцаагаад хохирол нэхэмжилбэл яах вэ. Угаас нэхэмжлэхээс аргагүй нөхцөл байдал үүсч байна. Хууль шүүхийнхний чадамжгүй байдлаас болж ард түмний хөрөнгө үрэгдэхийг зөвшөөрч болохгүй.
Товчхондоо, Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгосон ч иргэд нийтээрээ итгээгүй нь үнэн. Эрүүдэн шүүсэн гэх бичлэгүүдийн дууг дарсан гэх мэт эргэлзээтэй асуудлууд бий. Энэ жилүүдэд Монголын төр цаазын ялыг эсэргүүцсэн уур амьсгалтай байсан нь яамай.
С.Зоригийн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Д.Содномдаржаа нар холбогдолгүй болсон ч энэ хэрэг илрэх ёстой. Илрүүлэх явц нь харин дахиад улс төр болчихгүй байгаасай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.251
Элбэгдорж Батүүл хоёр их ноотой хүмүүсдээ Зориг үхсэн тэд эрх мэдэл хөрөнгө мөнгөтэй ч болцгоосон
Хариулах66.181.182.63
Алуурчидыг оллоо гээд хоёр гуравхан хүн л баярлаад байсан. Ард түмэн бүгд л итгэхгүй худлаа гээд байсан үнэн л байж. Одоо хэлмэгдсэн хүмүүсийн хохирлыг хэрхэн яахыг харах үлдлээ....
Хариулах202.21.107.2
untsug bhdaa yahav , erh medel irgediig hohiroodog n ardchilal gej enduurch l bolohgui , shuuh zasaglal hen 1 etgeediin halaasand orj hun hohirooj otghon ch bolohgui !
Хариулах213.87.132.182
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.161.135
Mash zuv untsug bn
Хариулах