Хүн амины хэрэгтэн Б.Махбалыг хорих ангиас хуяглан хүргэж ирж шүүх хуралдаанд оролцуулж байна

2023/04/20

ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэргээр шүүхээс 13 жилийн хорих ял сонссон.

Тэгвэл тэрбээр Хөгжлийн банкны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож байгаа нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Энэ талаар шүүхээс дараах мэдээллийг өглөө. 

"Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд  эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байна. 

Түүнийг ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.73
    2023/04/24

    Сайхан залуугийн аминд хүрсэн, одоо Мөнгө завшсан гэж ял нэмүүлэх нь дээ муу новш. Яаягэхэв дээ

    Хариулах
  • 66.181.186.37
    2023/04/21

    Хүн алчихаад амьд яваад байгаа хүмүүсийг би үнэхээр ойлгодоггүй.

    Хариулах
  • 213.87.134.109
    2023/04/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах