ОХУ-ын талаас Дорнод аймаг руу орж ирсэн хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2023/04/21

Дорнод аймагт дахин түймэр гарчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн "Хөх-Уул” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн гал түймэр өчигдөр 13:00 цагийн орчимд орж иржээ.

Аймгийн гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрынхан ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 21-ний 04:20 цагт бүрэн унтраасан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах