Ж.Золбаяр/Амай/-г нэг сар цагдан хорихоор боллоо

2023/04/21

Аялагч Ж.Золбаяр буюу Амайг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн байна. 

Улмаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвшөөрч шийдвэрлэжээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.108.39
    2023/04/21

    zuvuu zuv. ene met har tamhi uvs tataj ehneree zodson gulugnuudiig bairand n tavih heregtei.

    Хариулах
  • 213.219.142.60
    2023/04/21

    1 hen saruu???? Mongolin huuli ch gej dee

    Хариулах