Г.Нэргүй: Хурд хэтрүүлсэн жолоочоос болж хүүгээ алдаж, хөдөлмөрийн чадвараа алдсан ч жолооч ямар ч хариуцлага хүлээхгүй байна

2023/04/21

Авто ослын улмаас есөн настай хүүгээ алдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон иргэн Г.Нэргүй  гэмт хэрэгтэнг сул чөлөөтэй амьдарч байгаад гомдолтой байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 3-нд Баянхонгор аймгийн жолоочийн машинд хүүтэйгээ явж байгаад авто осолд орсон. Ослын улмаас би хүүгээ есөн настай хүүгээ алдаж, өөрөө  долоон удаагийн хагалгаанд орж, баруун гарын гурван хуруугаа тайруулж, хөл урт, богино болсон. Намайг сэтгэл санаа болон үр хүүхэдтэй минь үгүй хийчихлээ.

Машины урд хүүхэд давхардуулж суулгачхаад хүүгийн амь насыг эрстүүлсэн атлаа яагаад хариуцлага тооцогдохгүй яваад байгааг ойлгохгүй байна.

Осол болоод нэлээд удсан ч жолооч миний хүү дээр очоогүй. Ээж нь осолд орсон ч хүү амьд байна уу гээд очих сэтгэл байгаагүй. Тэр хүн бидэнтэй уучлал гуйж нэг ч удаа уулзаагүй. Одоо болтол сул явж байгаад маш их гомдолтой байна. Гараас гарсан хүүхэд маань үхчихээр эх хүн ямар олиг байх билээ дээ. 

Шүүхийн шийдвэрээр жолооч гэм буруугүй гэсэнд Төв аймгийн шүүхэд гомдолтой байна" гэжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах