Ж.Тамир: Ордны хаалгыг монгол гэрийн загвараар хийсэн. Өнгө, загварын хувьд иргэдийг бухимдуулсан бол уучлаарай

Х.Есү
2023/04/24

Төрийн ордны зүүн талын хашааг НОГООН өнгөтэй болгосон талаар ТЗТҮГ-ын дарга Ж.Тамир мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Өнгөрсөн 12 дугаар сард болсон жагсаалын үеэр хашаа эвдсэн. Эвдэрсэн хашаа нэгдүгээрт явган хүний зам руу унах аюултай, хоёрдугаарт дотогшоогоо машин болон хүн дээр унах аюултай байсан тул яаралтай засах шаардлага гарсан. 

Бид "Ган металл хаус" гээд компанитай гэрээ байгуулаад 3 дугаар сарын 24-нөөс ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компани маань иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс түр хашаа барих шаардлагатай гэсэн. Үүнээс болж явган хүний зам хаасан гэх ард иргэдийн эсэргүүцэл гарсан тул бид явган хүний зам гаргасан. 

Дараагийн асуудал бол өнгөний асуудал. Компани маань бага зэрэг хугацаа хоцорч ажлаа дууссан учраас ижил өнгөтэй болгож чадаагүй. Яагаад гэхээр өнөөдрөөс эхлэн Польшийн Ерөнхийлөгч айлчилж байгаа тиймээс яаралтай хийх шаардлагатай байсан. 

Хөрөнгө мөнгөний хувьд бол ТЗҮЭГ-ын урсгал мөнгөнөөс санхүүжүүлсэн. Бусад хашааны хувьд соль гэсэн чиглэл ирээгүй байгаа. Хийц бүтцэт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Хаалганы хувьд Монгол гэрийг дуурайлгаж хаалга хийсэн байгаа. 

Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын зүгээс ард иргэдээ бухимдуулсан бол уучлаарай хэмээн уучлалт хүсэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.22
    Өчигдөр

    Ямарч мэдлэг мэдрэмжгүй цүнх баригч юм биш үү

    Хариулах
  • 192.82.65.47
    Өчигдөр

    Ямарч мэдрэмжгүй сумын хөдөө орк зангаараа хандаж дээ.

    Хариулах
  • 213.87.129.38
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах