Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Х.Есү
2023/04/25

Яруу найрагч Ц.Хуланг эх орноосоо урвасан хэрэгт буруутган хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. 

Өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч Ерөнхий шүүгч нь Хөгжлийн банкны шүүх хуралтай тул Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурлыг хойшилууллаа. 

Түүний буруутай нь тогтоогдвол 8-15 жил хорих ялаар шийтгэгдэнэ. 

Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татсан байгаа юм. 

Эрүүгийн хууль19.4 дүгээр зүйл.

 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.194
    2023/04/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.22.123
    2023/04/25

    Эхний ээлжинд хулгайч нартайгаа л тэмц

    Хариулах