Согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрч, 21 настай эрэгтэй нас баржээ

2023/04/27

Авто угаалгын газарт архидан согтуурч улмаар нэгнийхээ аминд хүрчээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож хэргийн газраас зугатсан байна. Цагдаагийн алба хаагчид эрэн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.9
    2023/04/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.123.166
    2023/04/27

    ajliin bairand arhi uur yamar ch turliin alkohol hereglehee bolitsgoo

    Хариулах
  • 192.82.73.206
    2023/04/27

    Монголчууд нь Хятадууд учир архи даадаггүй. Тэгэхээр архи битгий ууцгаа. Халхууд Ойрдууд нь Чингисийн Монголчууд биш билээ.

    Хариулах
  • 202.9.47.12
    2023/04/27

    Архичин монголчууд үхэцгээ.

    Хариулах
  • 192.82.85.220
    2023/04/27

    юм л бол архи хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг тэнэг шалтаг хэлдэг болж архи бол архи

    Хариулах
  • 192.82.85.220
    2023/04/27

    Архийг хуулиар хориглоё хар тамхинаас илүү аюултай

    Хариулах