Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн нутгаар цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3+8 градус, Их нууруудын хотгор, алтайн өвөр говиор +14+19 градус, бусад нутгаар +7+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +7+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-ний өдөр Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05.01-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 04.30-ны өдөр болон 05.02-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05.01-ний өдөр ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29, 30-ны өдөр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6+11 градус, өдөртөө +20+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +14+19 градус дулаан байна. 05.01-02-ны өдөр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян-Уулын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн З-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 02:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дугаар багийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 04:11 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.248
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах