Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших, иргэдийн ая тухтай амрах орчин болгох боломжтой сүүлчийн газар УИХ, Засгийн газрын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий компани барилга барихаар мод, бутыг шилжүүлэн зөөж байгаа гэх асуудлаар иргэд өчигдөр манай редакцид хандсаны дагуу сурвалжилга бэлтгэснээ хүргэж байна.
НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ГАЗРЫГ “БЕТОНОН ШИРЭНГЭ" ДУНДАХЬ БАЯНБҮРД БОЛГОХ БОЛОМЖТОЙ
Асуудал гараад байгаа газар нь Нийслэлийн Хан---Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрийн гудамж буюу олны сайн мэдэх “Оргил” худалдааны төвийн урд, “Оргил стар” хотхоны хажууд байрладаг.
Өмнө нь “Кашмир холдинг” ХХК эзэмшиж байхдаа мод бут сөөгийг нь хугалж, булж байгаад мэдэгдэж, тус дүүргийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар тэргүүтэй иргэд очиж эсэргүүцэл илэрхийлж байсан тэр цэцэрлэгт хүрээлэн юм байна.
Хэл ам гарсны дараа “Оргил”-ын гэгдэх, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын эзэмшлийн “Камдер” ХХК-д шилжиж, тэд одоо шөнийн цагаар мод бут, сөөгийг нь шөнийн цагаар шилжүүлэн зөөж байгаа аж.
11,800 м2 хэмжээтэй, ногоон байгууламж бүхий уг газар нь Хан-Уул дүүргийн хүн ам шигүү суурьшсан хэсэгт үлдсэн цорын ганц цэцэрлэгт хүрээлэн гэнэ. Иргэдийн баталж байгаагаар, “Кашмир холдинг” эзэмшихээс өмнө уг газарт улиас, хайлаас, шар хуайс зэрэг 10 гаруй нэр төрлийн 17,000 бут сөөг байсан гэнэ. Тодруулбал, нийслэлд нүдний гэм болоод буй ногоон байгууламж бүхий нэг цэцэрлэгт хүрээлэн “Оргил”-ын хэмээх Ж.Ганбаатар сайдын компанийн гарт ороод дуусах нөхцөл байдал үүсжээ.
Өмнө нь...
Одоо...
Энэ газрыг ногоон байгууламжтай чигээр нь тохижилт хийсэн бол ойр хавьдаа байхгүй эко орчин бүрдүүлэх боломж байсан гэнэ. Гэхдээ одоо ч найдлага байгаа бөгөөд "Камдер" ХХК хэдий мод бут шилжүүлэх төлбөрөө төлсөн ч Нийслэлээс албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байх магадлал өндөртэй.
Учир нь, анх эксковатортой ирж мод ухахад нь иргэд Цагдаагийн байгууллагад хандаж, цагдаа нар ирэн таслан зогсоож байсан гэнэ. Гэтэл түүнээс хойш шөнийн цагаар ирж мод ухан зөөх болсон нь Нийслэлээс зөвшөөрөл өгөөгүй хэвээр байгаа гэдгийг харуулж байгаа юм. Энэ хэрэг одоо Экологийн цагдаагийн албанд шилжин шалгагдаж байгаа гэнэ. Энэ хэрэг хэрхэж байгааг бид сурвалжлах болно.
70-80 ЖИЛ УРГАСАН 500 ОРЧИМ МОД, БУТЫГ 2007 ОНЫ ТАРИФААР БОДОЖ 66.9 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖЭЭ
“КАМДЕР” ХХК-ийг 2007 онд Жамбалын Наранцэцэг үүсгэн байгуулсан бөгөөд одоо Жамбалын Ганбаатар, эхнэр Б.Хишигжаргал, охин Г.Хүслэн нарын хамт эзэмшдэг. Эцсийн өмчлөгчөөр Ж.Ганбаатар бүртгэгджээ. Гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн Б.Төгсбаяр нь Ж.Ганбаатар сайдын дүү Ж.Нарантуяагийн нөхөр гэнэ.
Тус компанийн хашаалсан газрын ногоон байгууламж нийслэлийн өмч гэж тооцогддог. Тиймээс "Камдер" ХХК газар дээрээ барилга барих гэж байгаагаа нийслэлд мэдэгдэж, 2022 оны дөрөвдүгээр сард мод, ургамлын тооллого явуулж, 66.9 сая төгрөг төлжээ. 13 улиас, 95 ширхэг хайлаас, 343 бут сөөгийг ингэж үнэлсэн аж.
Уг газарт 25 давхар, найман блок барилга баригдах юм байна.
“КАМДЕР” ХХК-ИАРАА НОГООН БАЙГУУЛАМЖ СҮЙТГЭГЧ Ж.ГАНБААТАР УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХИЙГ ШААРДАЖ ЧАДАХ УУ
Иргэд хувь хүмүүс хотын төвд байтугай захад ногоон байгууламж бүхий газар эзэмшихийг хориглодог. Гэтэл “Камдер” ХХК газар эзэмшиж, хүссэнээ хийж байна. 11.800 м2 ногоон байгууламж, хотын хүн ам шигүү суурьшсан бүсэд байна гэдэг уг нь хотын стандартыг өргөх, иргэд оршин суугчдыг “Аз жаргалтай” болгоход маш нэмэртэй баймаар.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуулийг бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Нийслэлийн “Үндсэн хууль” гэж болох энэ хуульд иргэний эрхийг тодорхой болгож өгсөн.
Иргэд дэд бүтцийн сүлжээгээр хангагдсанаас гадна амьдралын таатай нөхцлийг шаардах эрхтэй болсон. Хотын стандарт, дүрэм журмууд бол дэлхийд ч байхгүй үнэхээр сайн. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг тодорхой заасан.
Даанч Монголд гаргасан ямар ч сайн хууль цаасан дээр үлддэг, Ж.Ганбаатар мэтийн эрх мэдэлтнүүд нийслэлийн хууль журам, зорилго зорилтыг үл ойшоон дураараа авирладгийн нэг жишээ нь энэхүү Хан-Уул дүүргийн хүн ам шигүү суурьшсан бүсэд үлдсэн сүүлийн ногоон байгууламжтай холбоотой хэрэг явдал харуулж байна.
Нөгөө талаар, энэ хэрэг явдлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хүний эзэмшдэг компани хийж байгаа нь даанч гунигтай. Уул уурхайн салбар бол ААН-үүдийг ашигт малтмалын хайгуул олборлолт хийх боломжоор хангахын зэрэгцээ ашиглагдсан газар бүртээ нөхөн сэргээлт хийхийг шаардаж, сөөм газар бүрийг нөхөн сэргээлгэхийн төлөө тэмцдэг газар гэж ойлгодог.
Тэр ч утгаараа мэргэжлийн байхаас гадна эх орон, байгаль дэлхийдээ хайртай хүн энэ салбарыг удирдах ёстой гэж боддог юм. Гэтэл мэргэжлийн бус, дээр нь байгаль орчноо хайрлахгүй олз ашгийн араас явдаг хүн салбарын яам удирдаад явах нь хэр ёс зүйтэй хэрэг вэ гэсэн асуулт ч эндээс гарч ирж байна...
Үргэлжлэл бий...
Видео сурвалжилгыг Зөв.мн пэйжээс 20.00 цагт хүлээн авч үзээрэй......
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
119.40.103.6
Нам дагаж бизнесээ өргөжүүлдэг ЭНЭ яасан үнэн юм бэ
Хариулах209.160.193.91
Suumiisen lalaraa bolioroi.
Хариулах122.201.22.227
Нам дагаж бизнесээ өргөжүүлдэг иймэрхүү УИХ ын гишүүн монголд хэрэггүй. ЭНЭ нөхөр БГД ээс анх сонгогдож байсанг үеийг одоогийн байгаатай нь харьцуулахад асар өөрчлөлт энэ хүний сэтгэхүйд орсон байна. Албан тушаал дээр дөрөөлж бизнесээ өргөжүүлэгч УИХ ын гишүүн ёстой хэрэггүй. ТА улс төрөөс холд.
Хариулах202.179.26.21
Энэ мэдлэг боловсролгүй наймаачинг буцааж байранд нь тавих хэрэгтэй. Шунал гэж энэ нөхөр МАН болон Монголд маш их гай болно доо....
Хариулах122.201.22.227
НЭГ иймэрхүү хүиүүс л мөнгөтэй хэмээн ханхалзаж явдаг болсон. МАН нь адаглаад болохгүй гэж сануулдаггүй. Хүрэлсүх нь мод таръя гээд байдаг
Хариулах101.110.42.60
их хуралд гарч сайд болж өөртөө л ашигтай юх хийхээс өөр юм мэддэггүй балай амьтан бэ оргилын урд байдаг том газрыг хашаалаад зогсоол болгочихсон байсан байшин барих гээд л новшироод байж л дээ одоо хэнд ч хэрэггүй байшингаа болимоор юм маш гоё хүнд хэрэгтэй цэцрлэгт хүрээлэн ногоон байгууламж хийчихээд тэгж их мөнгө хэрэгтэй болоод үхэх гээд байгаа бол төлбөртэй болгоод тухтай амрах агаар амьсгалах орчин хийгээч байшингийн чинь оронд ногоон байгууламж хүмүүст ус агаар шиг хэрэгтэй бна
Хариулах213.87.128.248
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах59.153.115.58
яасан дараа болж ханадаггүй бэрд вэ .
Хариулах64.119.26.148
Тэр бум мод тарина гээд байсан энд байгаа модоо яагаад устгуулаад байгаан вэ энэ их мод буттай газар цэцрлэгт хүрээлнэ хий Хан уулд байгаа цор ганц үлдсэн газар
Хариулах202.126.89.115
Хүрэлсүх ерөнхийлөгч энэ Ганбаатар гэж хулгайчийн хөлийг гозолзуулаачээ!
Хариулах103.229.123.179
Хүрэлсүг ээ чи тэрбум мод тарина гээд хуцаад явхийн. Ногоон байгууламж устгаад байгаа энэ өлбийсөн хулгайч Ганбаатарт хариуцлагө тооцохгүй юм уу?
Хариулах202.170.73.198
ХОГИЙН ЛУЙВАРЧИН
Хариулах202.9.40.124
Shuud hashaag ni buulgaj ard tumnii amrah tuhlah orchin burduuleh heregtei bna.Yum hiimer bga bol 7 buudal dambadarjaa chingeltei geed buteen baiguulalt hiih gazar zunduu bna Ganbaatar guai!!!
Хариулах209.160.193.91
Yaag unen.