Хүрэн баавгайг бамбарууштай нь агнасан гэмт хэргийг илрүүлжээ

Х.Есү
2023/05/01

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнаж, Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.500.000-7.500.000 төгрөгөөр үнэлсэн. 

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42.000.000 /дөчин хоёр сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн 3 ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан. 

Тухайн хэргийг Хэнтий аймгийн харьяат иргэн “Б” нь үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Б нь урьд өмнө эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйл ангиудаар 3 удаагийн ял шийтгэгдэж байсан.




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.204
    2023/05/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.121.188
    2023/05/01

    үйлийн үр гэж хэцүү юм байгаадаа!!!

    Хариулах
  • 66.181.179.203
    2023/05/01

    Ямар өрөвдөх сэтгэлгүй хэрцгий хүн бэ?

    Хариулах
  • 202.55.188.92
    2023/05/01

    Хэрций новш вэ яасан

    Хариулах
  • 202.126.90.39
    2023/05/01

    Муу новшийг өөрийг нь төмөрөөр цохиж алвал таарна нялх хөхүүл амьтанг яаж байгаа шуналт нүгэлт вэ

    Хариулах
  • 202.131.240.162
    2023/05/01

    Хэрцгий юм бэ 2 бамбарууштай нь алаад шударга хуулиар шийд шоронд хий

    Хариулах
  • 66.181.186.83
    2023/05/01

    хайран амьтан .лалар чинь бамбарууштай нь алаад байхдаа яах вэ дээ..шоронд хатаа пиздааг

    Хариулах
  • 202.126.89.208
    2023/05/01

    Наад зэрлэг оркоо, алуурчнаа цаазлаач, пиззда юмаа нээрээ.....

    Хариулах