Хүлээлт үүсгэсэн “WEDDING EXPO MONGOLIA-2023” энэ амралтын өдрүүдэд болно

2023/05/02

“Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, Brand media group хамтран “Wedding expo Mongolia-2023”-ыг жил бүр зохион байгуулдаг.

Энэ нь бизнесийн байгууллагууд, энтертайнмент салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ юм.

“Wedding expo Mongolia-2023” нүүр царайгаараа салбар, салбартаа манлайлж, түүчээлж яваа таван гоо бүсгүйг сонгосон нь олны талархал, анхаарлыг ихэд татаж байна.
Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Ундармаа, “Сайхан бүсгүй” группын админ Б.Дэлгэрмаа, модель С.Төгс, охидын “The Wasabies”хамтлагийн ахлагч Э.Анужин, “One music” продакшны уран бүтээлч, дуучин Ч.Мишээл нарыг хамтатгасан сурталчилгаа хуримын хувцас бүсгүй хүнийг энхрий ялдам, төгс жаргалтай болгодгийг илтгэжээ.

Насны бэлтгэдэлт найрын саруудыг угтсан эл арга хэмжээг нийслэл төдийгүй, 21 аймагт хуримлах хос, ах дүүс, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид ирж сонирхдог, оролцдог уламжлал хэдийн тогтсон билээ.

Ховор чамин болон тансаг зэрэглэлийн автомашинуудын үзэсгэлэн, хуримын салбарын шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хэлэлцүүлэг, хуримын болон гоёлын даашинзны загварын шоу бүхий уг арга хэмжээг UG Arena цогцолборт тавдугаар сарын 6-7-нд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна.

Энэ жилийн хуримын үзэсгэлэнд нийслэлийн “Гэрлэх ёслолын ордон” хамтран зохион байгуулагчаар ажиллаж, үзэсгэлэнгийн үеэр хуримын саруудын захиалгаа урьдчилж авах юм.

Үзэсгэлэнгийн үеэр урилга, гэрэл зураг, видео бичлэг, ресторан, катеринг, бялуу, чимэглэл, даашинз, эрэгтэй хослол, үндэсний хувцас, хуримын бөгж, гоёл, make up, гоо сайхан, авто машин түрээс, бал сарын аяллууд гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй шилдэг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

Энтертайнмэнтийн салбарт цахиур хагалж яваа BRAND MEDIA GROUP хуримлагч хосууддаа ямар бэлэг бэлдсэн байгааг харахыг хүсвэл энэ амралтын өдрүүдээр UG ARENA-г зориорой.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.213
    2023/05/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.90.105
    2023/05/02

    Очиноо

    Хариулах