Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж 69 настай эрэгтэй нас барсан хэрэг гарчээ.
"Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 07-ны өдрийн 16:55 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ж /69 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн" гэлээ.
Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.54
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах