Ачааны машинууд мөргөлдөж, нэг хүн нас барлаа

2023/05/08

“Норд Бенз” маркийн том оврын ачааны автомашинууд хоорондоо мөргөлдсөн осол өчигдөр  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газарт гарчээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг ослын газарт очиход иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн А /42 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар жолооч Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тул энэ сарын 7-ны 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.54
    2023/05/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.70.99
    2023/05/08

    Хөдөө орон нутгийн замуудыг яармагийн зам шиг тусдаа дөрвөн эгнээтэй замтай болгочихвол осол аваар гарахгүй шдээ.

    Хариулах