Монголын зэвсэгт хүчний алба хаагчид Азийн АШТ-ээс 11 алтан медаль хүртлээ

2023/05/08

Киргизстан улсын Бишкек хотод энэ сарын 5-7-нд болсон туухай өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, өндөр амжилт гаргажээ. 14 тамирчин, нэг дасгалжуулагчтай манай баг 11 алт, 11 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. 

МАНАЙ БАГИЙНХНЫ АМЖИЛТ

"U23" өсвөр насны ангилалд:

  • 68 кг жинд дэд ахлагч Г.Гансүх (330) түлхэлтэй  төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль,
  • 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) урт, богино түлхэлт болон багийн төрөлд гурван мөнгөн медаль,
  • Б.Өнөржаргал (330) түлхэлттэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
  • Өсвөр насны ангиллын эмэгтэйчүүдээс 58 кг жинд сонсогч Г.Оюунтунгалаг (029) түлхэлтэй төрлөөр алт, 68 кг жинд сонсогч Б.Ундрах (029) түлхэлтэй төрлөөр мөн алтан медалийн эзэн болжээ.

Насанд хүрэгчдийн ангилалд:

  • 68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль, 
  • 73 кг жинд ахлагч Г.Ганзориг (150) түлхэлтэй төрөлд хүрэл медаль,
  • 78 кг жинд ахлагч Б.Батбаяр (330) түлхэлтэй болон багийн төрөлд хос мөнгө медаль,
  • 85 кг жинд ахлагч Л.Өнөрсайхан (330) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгө медаль,
  • 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) түлхэлтэй төрөлд хүрэл, 
  • 105 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) багийн төрөлд мөнгөн медаль.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.54
    2023/05/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах