Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орчин нөхцөл, шинээр барих сан хөмрөг, лабораторийн талаар мэдээлэл хийлээ.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: "Энэхүү байгууллага байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манайх төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүнийн худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Манайх 20 ажилтантай үйлчилгээний байгууллага.
115 жилийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан сүмд 21 дүгээр зуунд хүмүүс эсгий гуталтай ажиллаж байна. Манай ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай. Бөөр, эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөж байна. Сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойн өвчтэй болсон. Халаалтгүй учраас үргэлж хуурай өрөөнд байрлаж ажилладаг. Монгол гэрээр оффис хийдэг. Архивын бичиг хэргээ агуулах сав байхгүй. Баримтуудынхаа дунд багтаж ядаад ажилладаг. Гадаа гарч зүлэг ногоо зулгаадаг.
580 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байгаа хүмүүс. Өнөөдөр бид сүмээ нээж чадахгүй хэмжээнд хүрлээ. Ажилтан олдохгүй байна. Ирсэн хүн нь цалин сонсоод ирэхгүй байгаа. Музейн үзмэр харгалзагч нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандахад хортой нөхцөл гэж тооцохгүй гэсэн. Хүн ажиллах стандартыг хэд дахин зөрчсөн хүнд нөхцөлд бид ажиллаж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.197
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.80.224
tegeed gants shiidel ni nuraagaad 1 metronii buudal shig yum baria l geh geed bna aa daa.
Хариулах192.82.82.220
Яаж ийж байгаад хэдэн төгрөг тоншчих гээд л байх юмаа
Хариулах64.119.19.30
Сахал Батэрдэнэ гуйагаа малла Сүүнээтэй хуваалцаж байхаар.Оролдох юмаарааа оролд.Дулаан бохир цэвэр усыг цахилгаан нар гээд шийдэл их болсон
Хариулах202.126.90.59
ОТГОНСҮРЭН ЗӨВ ХҮН ШҮҮ. ДЭМЖИЖ БГАА
Хариулах