ДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөр: Авдаг цалингаа хараад гутарч байна. Наадам, төрийн концертонд оролгүй ажил хаяцгаая

С.Гандэлгэр
2023/05/11

Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин амьдралд нь хүрдэггүй. Аргаа бараад гадаадад очиж ажил хийдэг талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбогдуулан соёл урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид өөрсдийн цахим хуудастаа авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй талаарх мэдээллийн байршуулсаар байна.

Харин энэ талаар дуучин Э.Мөнхтөр өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. 

"Өнөөдөр хагас сарын цалин буулаа...
Миний бие дуурийн нэрт дуучин МУАЖ, Батын Жавзандулам багшийн үүсгэн байгуулсан "Опера" дээд сургуулийг 2011 онд төгсөөд, тус ондоо УДБЭТ-т дуучнаар ажилд орж өдгөө 13 дахь жилдээ ажиллаж байна. Тус театртаа гоцлол дуучнаар ажилладаг. Соёл урлагт зүтгэдэг, бүх уран бүтээлчид бид өнөөдөр маш бага цалинтай ба сардаа хоёр хувааж гар дээрээ авдаг, авсан цалин нь амьдрал ахуй, өр зээл, ипотек, лизингэд огтоосоо хүрэлцэхгүй хүнд хэцүү нөхцөл байдалд амьдарч байна. Бид үнэхээр сонгосон мэргэжилдээ эзэн болж, тууштай, үнэнч шудрага, дуртайдаа л өдийг хүртэл ажиллаж, хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхнө гэхчээр л амьдарч байна. Соёл урлагийн бүх уран бүтээлчид бид Монголын бүхий л баяр ёслол, хоёр улсын хамтын дипломат харилцаа, айлчлал, ёслол хүндэтгэлийн концерт, цаашлаад Төрийн наадам, Төрийн концертонд хамгийн түрүүнд дайчлагдан ажиллаж, соёл урлагаараа нүүрээ тахалдаг.Аливаа улс орны хөгжлийг соёл урлагаар нь тодорхойлдог. Түрүүчээсээ дуучид, бүжигчид, хөгжимчид, жүжигчид гэх мэт уран бүтээлчид, залуучууд олон улсад, дэлхийд Монголынхоо нэрийг өндөрт өргөөд амжилт гаргаад явж байна. Ийм байхад соёл урлагийн уран бүтээлчид биднийг ийм улны түвшинд үнэлээд, өгч байгаа цалингаа л харчих. Үнэхээр ичмээр,гомдмоор, гутармаар, бухимдмаар...
Бид ирээдүй болсон үр хүүхдүүд, залуучууд, гэр бүл, өөрсдийнхөө төлөө, хот хөдөөгүй соёл урлагийн бүх байгууллагууд, бүх уран бүтээлчид нэгдээд, дуугарах цаг нь аль хэдийнээ болжээ !!!
Та бүгдийг нэгдээд, дуу хоолойгоо хүргэхийг энэхүү постоороо уриалж байна аа !!!
Наадам, Төрийн концертонд оролгүй ажил хаяцгаая өө !!!
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГ МАНДАН БАДРАГ !!!
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Соёлын яам
Чинбатын НОМИН
2023.05.11" гэжээ. 



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.9
    2023/05/12

    SUIS shantaachdiig bus turee deedeldeg yos zutei irgen beltgehed anhaarmaar heregtei bolj dee

    Хариулах
  • 202.21.107.9
    2023/05/12

    SUii

    Хариулах
  • 192.82.71.6
    2023/05/12

    ЗОХИОЛЫН ДУУЧИД ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИД ГЭХ МЭТ ХҮМҮҮС ХААН ХАТАН ШИГ АМЬДАРЧ БАЙХАД ХООЛОЙ САЙТАЙ ТА НАР ЗӨВ МЕНЕЖМЕНТ ХИЙЖ МӨНГӨ ОЛООЧ ЮУНД ХОРГОДООД БАЙГАА ЮМ ТОГЛОЛТ ХИЙХГҮЙ БОЛОХООР ЯМАР ОРЛОГО ОРОХ ЮМ ДАРГАА СОЛЬ

    Хариулах
  • 213.87.152.249
    2023/05/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.82.60
    2023/05/12

    Арай л байнаа. Энэ гайхалтай хоолойтой дуучдын маркетинг энээ тэрээ нь хэрхэн хийгддэг юм болоо. Зөвхөн Монголдоо бус, мөн гадаадад аялан тоглолт хийвэл л орлого сайн байх болов уу? гэж бодогдох юм. Урлагийнхан төрийн албан хаагч шиг тогтмол цалинтай биш баймаар санагдаж байна. Яаж зохион байгуулдаг юм болоо гэж гайхаж сууна

    Хариулах
  • 203.91.115.53
    2023/05/11

    Жирийн ардын мөнгөөр та нар цалинжаад хэрэггүй зүгээр л хувиа хөө за хошин шогийн алиалагч нар сайхан л амьдарч байна

    Хариулах
  • 66.181.178.44
    2023/05/11

    Төрийн концерт хэрэггүй. Торго даавууны гарз. Түүнийг үзсэнгүй гээд муудсан юм алга л бна!

    Хариулах
  • 202.21.107.36
    2023/05/11

    Uzveriin orlogoos nemegdel uramshuulal hediig bol hediig avah bolomjgui Udirdlagiin menejmentiin l asuudal daa

    Хариулах
  • 43.228.128.90
    2023/05/11

    тэнэгүүд нэгдэж нийлээд тэмцэхийн оронд дандаа нэг нэгнээ харуулж бна.ийм болохоор л бид дарлуулж байгаа юм

    Хариулах
  • 64.119.23.123
    2023/05/11

    шилдэг нь дуулж өндөр цалин хөлс авах цаг нь болсон Солонгос явж хар ажил хий дээ бид нэг хэсэг дуу сонсохгүй хөгжих гээд үзье

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/05/11

    тийм мундаг юм бол гадаадын тайзан дээр очоод дуулаач

    Хариулах
    • 123.143.57.14
      2023/05/11

      Neg bodliin zov neg bodliin buruu l yum ldaa