AFP: Улаанбаатарын замбараагүй барилгажилт иргэдээ "Бетонон ширэнгэ"-д түгжиж байна

2023/05/12

-Сүүдэрт амьдрахуй буюу төлөвлөлтгүй барилгажилтын балаг-

Дэлхийн мэдээллийн хамгийн том агентлагуудын нэг “Франс пресс” Улаанбаатарын барилгажилт хэрээс хэтэрч, иргэдийнхээ амьдралын чанарт нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн нийтлэл, баримтат нэвтрүүлэг бүтээжээ. “Монголын барилгын салбарын тэсрэлт иргэдээ бетонон ширэнгэд оруулжээ” /Mongolia's Building Boom Traps Residents Of Capital In Rising Concrete Jungle/ хэмээх нэртэй уг нийтлэл, баримтат нэвтрүүлэг Indiatimes.com, “South China morning post” зэрэг 10 гаруй хэвлэлд гарсан байна.

Нийтлэлд дараах баримт, санаанууд багтжээ.

-Нэгдсэн төлөвлөлт, зураг төсөл, стандарттай баригдсан орон сууцны хорооллуудын завсар зайд барилга барьснаар стандарт алдагдаж, иргэдийн амарч зугаалах орчин, хүүхдийн талбай зэрэг амьдралын чанарт чухал үүрэг гүйцэтгэдэг байгууламжуудыг багасгасан

-16, 20-иос дээш давхар барилга цэвэр, бохир ус, зам харилцаа зэрэг одоо байгаа дэд бүтцийн ачааллыг нэмж  хүндрэл учруулах болсон байна.

-Нийслэлээс барилга барих зөвшөөрлүүдийг олноор өгсөн ч дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүй байгаагаас замын түгжрэл, агаарын бохирдол, усан хангамжийн дутагдалд хүргэж байна.

-Ногоон байгууламж, голын эрэг дагуу өндөр барилгууд барьж, хашаалснаар нийслэлийн агаарын чигшил багасаж, чанар нь огцом муудан, иргэдийн эрүүл мэнд ноцтой хохирох нөхцөл бүрджээ.

-Эргэн тойрон өндөр барилгууд шахуу баригдсанаар иргэд гэртээ ч гадаа ч байгалийн нарны гэрэл үзэх боломж хязгаарлагдсан. Хүний эрүүл мэнд, хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй нарны гэрэл багассанаар хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсжээ.

Дээр өгүүлсэн алдаа дутагдлыг нийтлэлд баримттайгаар харуулсан байх бөгөөд төгсгөлд нь “Аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ байгаль орчны нөлөөлийг тооцох нь тун чухал. Тухайн барилгыг барьчихвал ойр орчимд нь яаж нөлөөлөх вэ гэдгийг бодолцслныхоо дараа барьдаг байх ёстой. Хотын хөгжил иргэн бүртээ ашигтай байх ёстой” хэмээн онцолжээ.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.71
    2023/05/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 87.147.152.185
    2023/05/12

    Mongold soeliin shokond ordog bolson shu

    Хариулах
  • 66.181.187.170
    2023/05/12

    Нэг орос жуулчин нэг япон жуулчин монголыг хамгийн зохимжгүй улс гэж хэлж байхад орк монголчууд монголыг маань мууллаа доромжиллоо гээд дайрч байсан. Гэвч монголын хот барилга байгууламж үйлчилгээний газрууд хүн ардын зан харьцаа соёлын хараад байхад монголыг хамгийн зохимжгүй улс гэж зөв дүгнэсэн байна.

    Хариулах
  • 183.177.99.230
    2023/05/12

    Монголын эрх баригчид болон бизнесмэн нэртэй Нүүрс Зэсний хулгайчын хийж байгаа ажил Нийслэлд баригдаж байгаа барилгууд бүгд Нүүрсний хулгайн мөнгөөр цутгагдаж байгаа бас Зэсний мөнгөөр

    Хариулах