23 жил, 9 дарга: Хэн нь илүү буруутай вэ

Х.Батсайхан
2023/05/15

-Шилэн ажиллагаа дөнгөж эхэлж байна: Статистик чухал ч нарийвчлах нь илүү чухал-

Цахим хөгжлийн яам Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд Нийслэлийн үе, үеийн Засаг дарга нарын гаргасан газар эзэмших ашиглах захирамжийн мэдээллийг ил болголоо. Мэдээлэл ил болсноор нийслэлийг хүүхэд тоглох талбайгүй шахам “Бетон ширэнгэ” болоход хувь нэмрээ оруулсан үе, үеийн Засаг дарга нарын нэрс ил болж байна. Улмаар Засаг дарга нарыг олгосон захирамжийн тоо, ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгосон газрын хэмжээгээр нь жагсааж, муучлан шаарлах байдал ч ажиглагдаж эхлэх бололтой. Тэгвэл энд анхааруулж хэлэх үг байна.

Сая ил болсон захирамжууд 2000 оноос хойших үеийг хамарч байгаа. Энэ 23 жилд Нийслэлийг М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Т.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, Д.Сумъяабазар гэсэн есөн дарга удирдсан байна.      

Нийслэлд газрыг Нийслэл, дүүрэг, хорооны засаг дарга олгодог. Нийслэлд бүтээн байгуулалт хийгдэж байгаа л бол газар эзэмших, ашиглах захирамж дээр нь энэ гурван субьектийн гарын үсэг байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд, тухайлбал сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үүнд орно. Иргэд газраа өмчилдөг болсноос хойш ААН-д худалдаж, эдийн засгийн эргэлтэд оруулах болсон.

Хувь хүн, ААН байгууллага мэдээж, газар эзэмшиж, ашиглах эрхтэй.

Мөн нийслэл хотын барилгажилт, газрын олдоц хэний үед ямар байсан бэ гэдгийг бодолцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, газар ховордож, нягтшил ихсэн, шинээр гарч буй газар эзэмшүүлэх захирамж болгон ногоон байгууламж зэрэг иргэдийн ая тухай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх учиртай стандартуудын зөрчих болсон сүүлийн үед нь илүү ач холбогдол өгөх ёстой гэж бодно. 

Тэгэхээр, “Хэн хамгийн олон, эсвэл их газар өгсөн бэ” гэдэг нь Засаг дарга нарыг гоочлох шалтгаан биш юм. Нэгэнт харагдаж байгаа статистикийг нийтлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг ч тэрхүү баримтууд нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг редакцууд бодолцох зайлшгүй шаардлагатай гэж бодно.      

Гагцхүү хууль зөрчиж, хориотой бүсэд олгосон газрууд, нийслэлийг бетонон ширэнгэ болгоход нөлөөлсөн, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг нуугдаж байх магадлалтай газар олголтуудыг л онилж, тэднийг нэгбүрчлэн нарийн судлах шаардлагатай юм. Нийслэлийг "Бетонон ширэнгэ" гэж, нийслэлчүүдийг Бетонон ширэнгэд хашигдсан өрөвдөлтэй амьтад болгосон буруутанд ийм замаар л хариуцлага тооцох боломж бий. Хууль зөрчсөнийг нь зайлбаргүй нотолж чадаж гэмээ нь нэг кейсээр ч хариуцлага тооцож, хууль бус барилгыг буулгах боломж бүрдэх юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2023/05/16

    Odoo ed nar amid seruun baigaa hereg huuchirahguiee !!!! Tiimd buh yum ni IL bolson tul Hariuzlaga toozoh zag ni bolsoon !!!!! Shaardaj b na

    Хариулах
  • 213.87.149.196
    2023/05/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 49.105.76.223
    2023/05/15

    ardtumen dee eeltei hun olon boloosoi do ed nariig gargal a Mongol hunii amdral deerdsen u ⁉️ ene 9huniil amdral deerdej huuhdene unegui tansag saihang edleh bolomjin deedelsen baih Mongol ard iin amdral ulam l hund chanargui undur barlaga olchorj hog umhiin udur ireh tusam hund bolj bgaa baih Mongol uls usgui baij undur barlaga barhad tohirohgui uls erhem darga nar uursdu karma zuzaarj bval 10jil iin daraa ardtumen hohorhod ene 9darga hariuthlaga huleehguin unen baahan gazar olgoj chanargui barilga bidend ayul avchrana shu Mongol min ee Turk uls.g harsan biz dee

    Хариулах
  • 59.153.113.99
    2023/05/15

    өрсөж байдаг газраа барилгажуулсан. төлөвлөлт бодлогогүйн гамшиг

    Хариулах